ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургууль (МИТС) 2026 оны 9 дүгээр сарын 15–18-ны өдрүүдэд "БИД ОЮУТАН БОЛЛОО" арга хэмжээ буюу шинэ элсэгчдийг чиглүүлэх 7 хоногийг зохион байгуулж байна. Арга хэмжээний нээлт 9 дүгээр сарын 16-ны 12:00–13:00 цагт ШУТИС-ийн VII байрны гадна талбайд болно. Нээлтийн үеэр сургуулийн захирлын мэндчилгээ, ахмад багшийн сургаал үг, шилдэг элсэгчдийн шагнал гардуулах ёслол, урлагийн тоглолт болон бөмбөлөг хөөргөх ёслол болно.

Мөн 9 дүгээр сарын 16–18-ны хооронд оюутнууд зөвлөх багш нарынхаа удирдлагаар сургуулийн лабораториудтай танилцана.
1-р курсын оюутнууд, зөвлөх багш, профессор багш та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй хөтөлбөрийг зурагт байрлуулсан QR кодоор үзнэ үү.