Ажлын байрны нээлттэй өдөрлөг 2026
mes

“АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ–2026” АМЖИЛТТАЙ
ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургууль нь оюутнуудыг ажил олгогч байгууллагуудтай холбох, үйлдвэрлэлийн дадлага болон нээлттэй ажлын байрны мэдээллээр хангах, мэргэжлийн чиг баримжаа олгох, мөн сургууль–үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор жил бүр “Ажлын байрны нээлттэй өдөрлөг”- ийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн “Ажлын байрны нээлттэй өдөрлөг–2026” арга хэмжээ Механик инженер, тээврийн сургуулийн байранд амжилттай зохион байгуулагдаж, ажил олгогч байгууллагууд, төгсөгчид, оюутнуудын идэвхтэй оролцон үргэлжилж байна.


Арга хэмжээнд дараах байгууллагууд оролцож байна. Үүнд:
 World Bridge Logistic LLC
 МСМ Групп
 МИРАПРО Монгол
 Омнишиппинг ХХК
 Transwest Mongolia LLC
 Энержи Ресурс ХХК
 Мөнххада ХХК
 Доктор Авто Франчайз ХХК
 Моннис Сервис Саппорт ХХК
 Mica Mongolia
 Автотерминал Трейд ХХК
 Ландбридж ХХК
 Eco Cable Mongolia
 Зэвсэгт хүчний 011-р анги
 KA Mining LLC
 Гранд Сутай ХХК
 Нийтийн тээврийн бодлогын газар
 Шүүх шинжилгээний ерөнхий газарь Авто техникийн шинжилгээний лаборатори


Тус арга хэмжээ 2026 оны 04 дүгээр сарын 25–26-ны өдрүүдэд Үйлдвэрчний соёлын төв өргөөнд үргэлжлэн зохион байгуулагдах тул өнөөдөр амжаагүй байгууллага, төгсөгчид, оюутан залуусыг өргөнөөр оролцохыг урьж байна. Арга хэмжээнд идэвхтэй оролцож буй нийт байгууллага, аж ахуйн нэгжүүд, төгсөгчид, оюутан залуусдаа талархал илэрхийлье.


Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.

 

LATEST NEWS
MORE