Хөтөлбөрийн нэр: МЕХАТРОНИК (бакалавр)
Хөтөлбөрийн индекс: 071505
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх
- Суурь хичээл-490 оноо
- Дагалдан хичээл- 450 оноо
“МЕХАТРОНИК ” хөтөлбөрийн зорилго нь
Суралцагчид механик инженерчлэл, электроник, автомат удирдлага, программчлал, системийн сэтгэлгээний суурь мэдлэгийг онол, дадлагатай уялдуулан эзэмшиж, CDIO аргазүйн хүрээнд төслийн болон зохион бүтээх хичээлүүдээр дамжуулан бодит инженерийн асуудал шийдвэрлэхэд хэрэглэх чадвартай болно. Механик бүтэц, мэдрүүр, гүйцэтгэх төхөөрөмж, микроконтроллер, удирдлагын алгоритм, программ хангамжийг уялдуулан мехатроник системийг зохион бүтээх, загварчлах, турших, оновчлох, 3 хэмжээст загварчлал, симуляци, туршилтын загвар боловсруулах замаар цогц инженерийн шийдэл гаргах ур чадварыг CDIO-д суурилсан лаборатори, төсөлт ажлаар дамжуулан хөгжүүлнэ. Инженерийн ёс зүй, аюулгүй ажиллагаа, тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлан бие даан болон багаар ажиллах чадвартай, олон улсын чиг хандлагад нийцсэн хариуцлагатай мехатроникийн инженер болгон төлөвшүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Төгсөгчдийн ажлын байр:
Энэ мэргэжлээр төгссөн оюутан нь механик инженерчлэл, электроник, автоматжуулалт, удирдлагын онол, программчлалын суурь мэдлэгийг цогцоор эзэмшсэн, орчин үеийн ухаалаг машин, төхөөрөмж, системийг зохион бүтээх, ажиллуулах, хөгжүүлэх чадвартай инженер болж төгсөнө. Иймээс төгсөгчид нь үйлдвэрлэл, тээвэр, эрчим хүч, уул уурхай, робот техник, автоматжуулсан системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад мехатроникийн инженер, автоматжуулалтын инженер, роботын инженер, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний инженер, судалгаа хөгжүүлэлтийн инженер, үйлдвэрлэлийн процессын инженер зэрэг албан тушаалд ажиллах боломжтой.
