Ази-Номхон далай бүсийн орнуудын Роботын тэмцээн нь инженерийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын техникийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, шинийг санаачлах болон мэдлэгийг нь хөгжүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагдсаар ирсэн билээ. Энэ удаагийн үндэсний роботын аварга шалгаруулах тэмцээн нь ЦЭВЭР ЭНЕРГИ ДЭЛХИЙГ ЦЭНЭГЛЭНЭ уриатайгаар 2016 оны 5 сарын 21 нд МҮОНТ-ийн 600 студид болж ХААИС, МУИС, ШУТИС, Тээврийн сургууль, МУБИС, Говь-Сүмбэрийн технологийн коллеж, Шинэ монгол технологийн сургуулийн нийт 17 нь баг өрсөлдөж ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн “ТАНАН” баг Үндэсний аварга багаар тодорч 2016 оны 8 р сард Тайланд улсын Ванкок хотноо зохион байгуулагдах тэмцээнд өрсөлдөх эрхээ авлаа.
Энэ удаагийн РОБОКОН 2016 Үндэсний аварга шалгаруулах тэмцээнд ШУТИС-ийн багууд амжилт бүтээлээр дүүрэн оролцсон юм.- Тэмцээний ялагч багаар ШУТИС-Механик тээврийн сургуулийн ТАНАН баг
- II байр ШУТИС- Мэдээлэл холбооны технологийн сургууль- III байр ШУТИС- Эрчим хүчний инженерийн сургууль
- Шилдэг гар роботтой багаар ШУТИС-Механик тээврийн сургуулийн ТАНАН баг- Шиллэг шийдэлтэй багаар ШУТИС- Мэдээлэл холбооны технологийн сургуулийн High Tech багууд тус тус шалгарлаа.
Тэмцээний ялагч багаар тодорсон ТАНАН багтаа 2016 оны 8-р сард Тайланд улсын Ванкок хотноо зохион байгуулагдах тэмцээнд нь амжилт хүсье.“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated
The academic conference for undergraduate, master’s, and doctoral students successfully concluded