Механик, тээврийн сургуулийн хамт олон ISO 9001:2015 чанарын удирдлагыг хэрэгжүүлэх, CDIO сургалтын аргазүйг нэвтрүүлэх ажлын хүрээнд “ISO 9001:2015 & CDIO-3” сургалт семинар 2019 оны 01 сарын 08-ны өдөр Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт амжилттай зохион байгуулагдав. Сургалт семинарыг нээж МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан нар үг хэллээ.
Сургалт семинарын үдээс өмнөх хэсэгт ШУТИС-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Скаймедиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болор, Тээврийн цагдаагийн албаны хурандаа Ч.Жаргалсайхан, МехТС-ийн чанарын менежер Б.Баярсайхан нар илтгэл тавьж нийт 130 гаруй багш, ажиллагчид хамт олноороо дурсгалын зураг татуулав.
Үдээс хойш сургалт семинарын дараагийн хэсэгт багш, ажиллагчид CDIO сургалтын аргазүй, чанарын удирдлагын ISO 9001:2015 хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсож, өгөгдсөн даалгаваруудыг багаар гүйцэтгэн ажиллав. Сургалтыг дэд захирал Ж.Хашбат, профессор Дан.Ганбат, ЭНБДарга Н.Пүрэвдорж, БуХС-ийн Технологи, менежментийн салбарын эрхлэгч М.Заяа, дэд профессор Э.Наранбаатар, дэд профессор П.Баасансүрэн, чанарын менежер Б.Баярсайхан, багш З.Баатар нар удирдан явууллаа. “ISO 9001:2015 & CDIO-3” сургалт семинар нь нийт багш, ажилагчдыг хамарсан 4 дэх үйл ажиллагаа юм.
Сургалт семинарт оролцсон нийт багш, ажиллагчид болон Олон улсын Найрамдал хүүхдийн цогцолборын хамт олондоо талархал илэрхийлье.
TIT Students Participate in Short-Term Internship at MUST’s School of Mechanical Engineering and Transportation
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated