МехТС-ийн Тээврийн салбарын "Камминс Монголиа Инвестмент ХХК"-ны нэрэмжит “Дотоод шаталтын хөдөлгүүр”-ийн лабораторийн нээлтийн ажиллагаа 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, ШУТИС-ийн сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Камминсийн зүүн бүсийн захирал Стив Уильям Розе, Камминс Монголиа Инвестмент ХХК-ны захирал Д.Содбилэг, Ложистикийн менежер Ц.Буяндэлгэр, Санхүүгийн менежер Г.Цэрэннадмид, Борлуулалтын менежер Т.Эрдэнэбат болон Mеханик, тээврийн сургуулийн багш, ажилтан, оюутан, сурагчид оролцлоо.
"Камминс Монголиа Инвестмент ХХК" болон Механик, тээврийн сургуулийн хооронд хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулж, түүний хүрээнд үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа билээ.
Уг санамж бичгийн хүрээнд авто тээврийн салбарыг хөгжүүлэх, инженерийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, төгсөгчдийг давтан сургах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалт, судалгааны ажил хийх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхэд дэмжлэг болгох үүднээс Механик, тээврийн сургууль дээр "Камминс Монголиа Инвестмент ХХК"-ны нэрэмжит “Дотоод шаталтат хөдөлгүүр”-ийн лабораторийг бүрэн засварлаж, сургалтын зориулалттай хоёр хөдөлгүүрийг хүлээлгэн өгч байна.
"Камминс Монголиа Инвестмент ХХК"-ны нэрэмжит Дотоод шаталтат хөдөлгүүрийн лабораторийн дотоод засварын зардалд 29.480.819 төгрөг, дээврийн засварын ажилд 9.349.450 төгрөг, мөн 42.000.000 төгрөгийн хоёр хөдөлгүүр бэлэглэж нийт 80.830.269 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
"Камминс Монголиа Инвестмент ХХК" нь нийгмийн хариуцлагын хүрээнд орчин үеийн, тохилог сургалтын лабораторийг хүлээлгэн өгсөн нь дан ганц тус сургуулийн төгсөгчдийн ур чадварыг дээшлүүлээд зогсохгүй, улмаар салбарын мэргэжилтэний чадавхи, чансааг дээшлүүлэх үйлсэд дорвитой хувь нэмрийг оруулсан үйл явдал болж байна.
Энэхүү лабораторийг тохижуулж, хүлээлгэн өгөх ажиллагаа нь Камминс компани үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой, ШУТИС үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа илүү онцлог, ач холбогдолтой болж байна.
МехТС-ийн Тээврийн салбар нь ШУТИС байгуулагдсан түүхт 60 ойд зориулсан бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар зохион байгуулж "Трансвест Монголиа ХХК"-н нэрэмжит “Автомашин судлал”-ын лаборатори (31 сая төгрөгийн төсөвтэй), "Сейф трек ХХК"-ийн нэрэмжит “Семинарын өрөө” (5 сая төгрөг), ИНЕГ-ын нэрэмжит “Авионик”-ийн лаборатори (1.3 сая төгрөг), Ланд бридж ХХК-ийн нэрэмжит “хичээлийн танхим” (17.2 сая төгрөг)-ыг тохижуулж, ашиглалтанд оруулсан бөгөөд энэхүү лаборатори нь уг ой угтсан ажлын үргэлжлэл болсон байна.
Механик тээврийн сургууль, Тээврийн салбар
TIT Students Participate in Short-Term Internship at MUST’s School of Mechanical Engineering and Transportation
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated