2022.09.12-16-ны өдрүүдэд Япон улсын үндэсний технологийн институт, Юүгэ коллежийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал, профессор Д.Ганбат, Мэдээллийн технологийн тэнхимийн профессор Томонари Масузаки нар 5 оюутны хамт дадлагын хөтөлбөрийн хүрээнд Механик, тээврийн сургууль дээр ажиллаж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Юүгэ коллежийн оюутнууд тус сургуулийн Машин үйлдвэрлэлийн салбар, Механик, мехатроникийн салбар, Тээврийн салбар, Техникийн механикийн тэнхимийн лаборториудад ажиллах бөгөөд өмнөх 7 хоногт тус коллежийн оюутнууд ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль дээр дадлагын хөтөлбөрөө амжилттай дуусгаад өнөөдрөөс Механик, тээврийн сургууль дээр ажиллаж эхэллээ.
Хамтран хэрэгжүүлж байгаа энэхүү оюутны дадлагын хөтөлбөр нь багш, оюутнууд харилцан туршлага солилцох, хоёр сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна.
TIT Students Participate in Short-Term Internship at MUST’s School of Mechanical Engineering and Transportation
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated