“Дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйн ухаалаг системийн хөгжүүлэлт, судалгаа” төслийн “Робот техникийн хөгжүүлэлт, судалгаа” болон “Дэвшилтэт мехатроникийн судалгаа, хөгжүүлэлт” дэд төслүүдийн багийн гишүүд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 23-ний өдрүүдэд Япон улсын Kиүшүгийн Технологийн Институт болон Токио дах ЖАЙКА төвд ажиллалаа. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 18-ны өдрүүдэд Kиүшүгийн Технологийн Институтэд ажилласан бөгөөд энэ хугацаанд хамтран хэрэгжүүлж буй төслийн явц, цаашдын хийх ажлын төлөвлөгөөг тодотгох талаар хамтарсан семинар зохион байгуулж, лабораториудтай танилцлаа. Мөн профессор багш нар өөрсдийн судалгааны ажлыг танилцуулахаас гадна тус сургуульд суралцаж байгаа ижил чиглэлийн судалгаа хийж байгаа профессор, судлаач оюутнуудын судалгаатай танилцаж харилцан санал, зөвлөмж солилцлоо.
Мөн 11 дугаар сарын 21-нээс 11 дүгээр сарын 23-ний өдөр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн үр дүнг бататгах, хамтарсан судалгааны багуудын судалгааны ажлыг Япон улсад таниулах, сайжруулахаар зохион байгуулагдсан “Хамтарсан судалгаа-бизнес түншлэл” уулзалтанд амжилттай оролцлоо. Уулзалтаар хамтарсан судалгааг зөвхөн их сургуулиудын хооронд бус Япон-Монголын бизнесийн байгууллага, компани, хувь хүмүүсийн хоорондох хамтын ажиллагааг эхлүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлж инноваци, бүтээгдэхүүн бий болгох, гарааны компани байгуулах, хөрөнгө оруулалт татах асуудлуудыг онцолж хэлэлцүүллээ.
TIT Students Participate in Short-Term Internship at MUST’s School of Mechanical Engineering and Transportation
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated