ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдийн математик, суурь шинжлэх ухааны хичээлийн чанарыг “CDIO СТАНДАРТ АРГА ЗҮЙ”-д тулгуурлан сайжруулах ажлын хүрээнд МехТС-ийн удирдлага, профессор багш нар 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ХШУС-ийн математикийн тэнхимийн эрхлэгч Ц.Балжинням, дэд профессор Б.Сэр-Од, Физикийн тэнхимийн эрхлэгч Ч.Алдармаа, профессор Г.Зоригт, Химийн Инженерчлэлийн салбарын эрхлэгч Ю.Ганчимэг, профессор Д.Хандмаа нарыг хүлээн авч уулзалт хэлэлцүүлэг хийв.
2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд Хэрэглээний шинжлэх ухааны сургуулиас заагдаж байгаа Математик, Физик, Хими, Магадлалын онол, математик статистик зэрэг хичээлүүдийн суралцахуйн үр дүнг дээшлүүлэх, онолын мэдлэгийг олгохдоо тухайн улиралд заагдаж байгаа бусад мэргэжлийн хичээлүүдтэй уялдуулж салбар чиглэлийн хэрэглээтэй холбох, профессор багш нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор төлөвлөгөө боловсруулж дараагийн шатны уулзалт хийн хамтран ажиллахаар болов.
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated
The academic conference for undergraduate, master’s, and doctoral students successfully concluded