ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АВТОМАТЖУУЛАЛТ МЭРГЭЖЛИЙГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ganbii
Үйлдвэрлэлийн автоматжуулалт мэргэжлийг сурталчлах өдөрлөгийг МехТС-ийн 1 давхарт 2016 оны 12 дүгээр сарын 08-ний өдрийн 11:00 цагаас 14:00 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа. Мэргэжил сурталчлах өдөрлөгөөр Механик, Мехатроникийн салбарын багш нар болон ҮА – I,II,III, МЭС – IV ангийн оюутнууд Cумо робот, Хий шингэний автомат стенд, CNC машин, Цагаан зураас дагагч робот, 3D принтер, Цаг, Робот манипулятор, ЛЕД Куб, Гэрлэн дохионы макет зэрэг үзүүлэн материал дэлгэн тавьж сонирхууллаа.





Арга хэмжээнд: Нийслэлийн 52, 18, 15, 75, 40, Орхон лицей, Шинэ Өнөөдөр зэрэг сургуулиудын сурагчид оролцлоо.