“Дүрслэх геометр”улсын олимпиад боллоо.
mes

2022 оны 12 сарын 26-нд “Дүрслэх геометр” хичээлийг судлан үзэж буй оюутнуудын дундах улсын олимпиад амжилттай болж дууслаа.Олимпиадад ШУТИС, ХААИС, МУБИС, БХИС,ТЗДС, Их засаг олон улсын сургууль,Техник Технологийн коллеж зэрэг сургуулиуд оролцож  багш О.Ганжаргалын  бэлтгэсэн МехТСийн  оюутан В222460566 Ч.Далайбаатар  түрүүлж “Дүрслэх геометр”ийн улсын аварга боллоо.

Ч.Далайбаатар нь  2022 оны 12 сарын 15-нд  ШУТИС-ийн салбар сургуулиудын дундах олимпиадад 2-р байр,В222500018 Э.Эрдэнэдэлгэр 3-р байр \удирдагч багш Л.Мөнхтуяа\  В222340606 Н.Нямбаяр \удирдсан багш О.Ганжаргал\  тусгай байранд шалгарч бсан юм. Уг хичээл нь оюутны сэтгэн бодох чадвар, логик сэтгэлгээ, огторгуйн төсөөлийг маш сайн  хөгжүүлдэг хичээл юм. Улсын олимпиадад өндөр амжилт гаргасан Ч.Далайбаатартаа цаашид улам мэрийн суралцаж сайн механик инженер болоорой.