2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн болон HTL ХХК-ийн төлөөлөл уулзалт зохион байгуулан хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Уулзалтад HTL ХХК-ийн Менежер Б.Эрдэнэсайхан, Төслийн менежер С.Отгонбаяр, Механик, тээврийн сургуулийн захирал доктор (Ph.D), дэд профессор Ж.Хашбат, Механик, мехатроникийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Б.Дондогжамц, багш Ж.Давааням болон Робокон багийн оюутнууд оролцлоо
Хамтын ажиллагааны хүрээнд HTL ХХК-ийн зүгээс Механик, тээврийн сургуулийн “ABU ROBOCON-2023” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцох багийг ивээн тэтгэх, оюутны дадлагын хөтөлбөр хэрэгжүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг олон чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated
The academic conference for undergraduate, master’s, and doctoral students successfully concluded