ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Монголын алт (МАК) ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
mes

2023 оны 06 сарын 09-ний өдөр ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, Монголын алт (МАК)-ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд MAK Internship 2023 цалинтай дадлагажих хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох, оюутны өдөрлөг зохион байгуулах, асуудал шийдэх, мэдлэг бүтээх судалгааны төслүүд хэрэгжүүлэх зэрэг олон чиглэлд хамтран ажиллахаар боллоо.      

Монголын алт (МАК)-ХХК дээр зохион байгуулсан тус арга хэмжээний хүрээнд ШУТИС, МУИС, ХААИС, МГТИС зэрэг 4 их сургууль, Улаанбаатар хотын 3, ороннутгийн 5 Политехник коллеж, МСҮТ-тэй МАК ХХК 3-5 жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичигбайгууллаа.

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн захиргаа