“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ нь Монголын үндэсний дээд боловсролтой мэргэжилтэнг эх орондоо сургаж бэлтгэх ажлыг 1959 оноос эхлүүлэн 60 гаруй жилийн түүхийг бүтээж яваа Монгол улсын ууган их сургуулиудын нэг билээ. 2022-2023 оны хичээлийн жилд бакалаврын 90, магистрийн 52 дахь удаагийн төгсөлтийн “ЭРДМИЙН БАЯР” арга хэмжээ 2023 оны 6-р сарын 15-ны өдөр Соёлын төв өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.ШУТИС-ийн (Доктор Ph.D профессор) Т.Намнан төгсөлтийн баярын үйл ажиллагааг нээн үг хэлж, нийт төгсөгчдиддөө хандан баяр хүргэж амжилт хүслээ.
ШУТИС-ийн МехТС-ийг:
буюу нийт 210 оюутан бакалаврын түвшинд, 18 оюутан магистрийн түвшинд амжилттай төгсөж, дипломоо гардан авлаа.
Дээрх оюутнуудаас онцлох дипломтой “Машины электрон систем” мэргэжлээр Б.Буяндорж, М.Оюун-Эрдэнэ, М.Эрдэнэбаяр”, “Авто машины ашиглалт, авто аж ахуй” мэргэжлээр М.Бумбаяр, “Машин үйлдвэрлэлийн технологи” мэргэжлээр Э.Мөнхбаясгалан, “Нисэх техникийн механик” мэргэжлээр О.Дуламзаяа, “Үйлдвэрлэлийн механикжуулалт” мэргэжлээр Н.Даваасамбуу, “Тээврийн менежмент” мэргэжлээр Т.Анужин, “Дотоод шаталтын хөдөлгүүр” мэргэжлээр Б.Пүрэвдаш, нар тус тус амжилттай төгслөө.
Нийт төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, цаашдынх нь ажил амьдралд улам их амжилтыг хүсэн ерөөе.
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated
The academic conference for undergraduate, master’s, and doctoral students successfully concluded