МехТС-ийн оюутны Эрдэм шинжилгээний хурал
амжилттай болж өндөрлөлөө
МехТС-ийн Эрдэм шинжилгээний нэгж МехТС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын Бакалавр оюутны Эрдэм шинжилгээний хурал 2024 оны 03-р сарын 21-ны өдөр болж өндөрлөлөө. Тус хурал нь оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэшүүлэх, инновацийн шинэ бүтээлийг хөгжүүлэх, дэмжих, онол практикийн мэдлэгийг нь тэлэх зорилготой зохион байгуулагдсан бөгөөд техник технологи болон тээвэр, логистикийн менежментийн ангийн оюутнуудын бүтээлийг хэлэлцэж шилдэг илтгэлүүдийг шалгаруулав.
БАКАЛАВР /Техник, технологийн чиглэл /
1-р байр: Механик инженерчлэлийн ангийн 3 курсын оюутан О.Банзрагч, Т.Сэргэлэн, нарын "Ил уурхайн гэрэлтүүлгийн цамхагийн бат бэх, хэв гажилтын тооцоо, судалгаа" сэдэвт илтгэл, удирдагч багш П.Өлзийсайхан доктор (Ph.D), дэд профессор
2-р байр: Үйлдвэрлэлийн механикжуулалт ангийн С.Ариунбат, Б.Золбоологбаатар нарын "Автозамын цас, мөс цэвэрлэх олон үйлдэлт төхөөрөмжийн төсөл" сэдэвт илтгэл, удирдагч багш Д.Батсүх;
3-р байр: Үйлдвэрлэлийн механикжуулалт ангийн Г.Гүнбилэг, М.Төрбилэг нарын "Экскаваторын удирлагыг автоматжуулах төсөл" сэдэвт илтгэл, удирдагч багш Д.Батсүх нарын бүтээл шалгарав.
БАКАЛАВР /Эдийн засаг, менежментийн чиглэл /
1-р байр: Тээврийн менежмент ангийн 4 курсын оюутан Б.Амарзаяа "Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн системийн судалгаа, цаашид сайжруулар арга зам" сэдэвт илтгэл, удирдагч багш С.Уянга доктор (Ph.D)
2-р байр: Тээврийн менежмент ангийн 4 курсын оюутан Ө.Сансармаа "Байгууллагын тээврийн хяналт, удирдлагын системийг сайжруулах боломж " сэдэвт илтгэл, удирдагч багш С.Уянга доктор (Ph.D)
3-р байр: Тээврийн менежмент ангийн 4 курсын оюутан Н.Хашчулуун " Агаарын бага өртгөөр тээвэрлэлчийг монгол улсд бий болгох нь " сэдэвт илтгэл, удирдагч багш Э.Даариймаа доктор (Ph.D); нарын бүтээл шалгарав.
Байр эзэлсэн оюутнууд ШУТИС-ийн нэгдсэн оюутны Эрдэм шинжилгээний хуралд оролцох юм. Шүүгчээр ажилласан Тээврийн салбарын ахлах багш Ж.Азжаргал дэд профессор С.Ариунбаяр, Механик мехатроникийн салбарын ахлах багш Г.Ганбаатар, Машин үйлдвэрлэлийн салбарын ахлах багш Б.Жавхлан багш нартаа баярлалаа. Багш нар болон оролцсон бүх судлаачид, оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөр, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated
The academic conference for undergraduate, master’s, and doctoral students successfully concluded