Link 3.0 хөтөлбөр нь аж үйлдвэр, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг инноваци, судалгаа, хүний нөөцийн хөгжилд чиглүүлэн шинэчлэн сайжруулж, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой цогц төсөл юм. ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургууль үйлдвэр аж ахуй нэгжүүдтэй хамтын ажиллагааг олон чиглэлээр хэрэгжүүлдэг бөгөөд үүний дотроос сургуулийн төгсөгчдийн байгуулсан байгууллагуудыг чухалчлан үздэг юм. Энэ хүрээнд БНСУ-ын Конжугийн их сургууль дээр хэрэгждэг Судалгааны байгууллага болон үйлдвэрлэгч компаны үйл ажиллагааг холбосон LINC3.0 төслийг өөрийн хамтрагч байгууллагуудын төлөөлөлтэй холбох үйл ажиллагааг зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд Монголын талаас "Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо", "KS Made Mongolia", "Nomads Fasion" зэрэг компани ААН, холбоод оролцож хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated
The academic conference for undergraduate, master’s, and doctoral students successfully concluded