Манай багш Тайвань улсад эрдмийн зэрэг хамгааллаа
ganbii

Механик, тээврийн сургуулийн Техникийн механикийн тэнхимийн багш Ш.Цоож нь 2017.07.28-ны өдөр Тайваны Chung Yuan Christian их сургуульд профессор Shih-Ming Wang –ийн удирдлагаар Техникийн ухааны докторын (Ph.D) зэргээ амжилттай хамгааллаа. Эрдмийн ажлаа хийж гүйцэтгэхэд нь туслаж дэмжсэн сургуулийн удирдлага болон профессор багш, ажилтнууддаа талархаж байгаагаа уламжилсан бөгөөд ажлаа бүрэн дуусгаад удахгүй ирэх юм байна. Ш.Цоож багшдаа цаашдын ажилд нь амжилт хүсье.