2025 оны 5 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тайюанийн Аж Үйлдвэрийн Сургуулийн (Taiyuan Institute of Technology, TIT) 4 оюутан, 1 профессорын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн (ШУТИС) Механик инженер, тээврийн сургууль (МИТС)-ийн богино хугацааны мэргэжлийн дадлагын хөтөлбөрт хамрагдаж байна.
Дадлагын хөтөлбөрийг МИТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбар хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд оюутнууд инженерийн мэргэжлийн чиглэлээр CAD/CAM технологи, машин үйлдвэрлэлийн зураг зүй, эд анги үйлдвэрлэлийн дадлага зэрэг цогц онол-практикийн сургалтад хамрагдаж байна. Практик сургалтыг тус сургуулийн CNC машины лабораторид зохион байгуулж, оюутнуудыг орчин үеийн үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологийн орчинд ажиллуулах замаар мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлж, харилцан туршлага солилцож буйгаараа уг хөтөлбөр онцлог юм.
Хөтөлбөрт Тайюанийн Аж Үйлдвэрийн Сургуулийн механик дизайн, үйлдвэрлэл ба автоматжуулалт, ухаалаг үйлдвэрлэлийн инженерчлэл, ухаалаг автомашины инженерчлэл, материал судлал зэрэг мэргэжлийн төгсөх курсын оюутнууд хамрагдаж байна. Дадлагын хөтөлбөрийг хариуцан оролцож буй профессор Ван Жианхуэй хоёр сургуулийн CAD/CAM/CAE чиглэлээр суралцаж буй оюутнуудын онол-практикийн сургалтын түвшин, арга зүй, хэрэглэж буй тоног төхөөрөмжийн төстэй байгааг онцолж, энэ нь харилцан туршлага солилцох, хамтран хөгжих үндэс болохыг дурдсан юм. Мөн тэрээр, энэ удаад оюутнууд DMG MORI фирмийн CNC тоног төхөөрөмж дээр дадлага хийж буй нь үйлдвэрлэлийн салбарт өргөн хэрэглэгддэг, дэлхийд танигдсан дэвшилтэт техник дээр ажиллах чухал туршлага болж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Тус дадлагын хөтөлбөр нь хоёр сургуулийн хооронд хэрэгжүүлж буй оюутан солилцооны хамтын ажиллагааны анхны алхам бөгөөд үргэлжлэл болгож МИТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбарын 3-р курсийн оюутнууд Тайюанийн Аж Үйлдвэрийн Сургуульд богино хугацааны дадлагын хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж байна.
Энэхүү хамтын ажиллагаа нь механик инженерчлэл болон машин үйлдвэрлэлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэргэжлийн ур чадварыг олон улсын түвшинд хөгжүүлэх, практик туршлага хуримтлуулах өргөн боломжийг бүрдүүлж байна.
МИТС-ийн захиргаа
2025.05.15
TIT Students Participate in Short-Term Internship at MUST’s School of Mechanical Engineering and Transportation
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated