БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн их сургуулийн робокон баг Механик инженер, тээврийн сургуульд зочлов
mes

Механик инженер, тээврийн сургуульд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн их сургуулийн робоконы багийн төлөөлөл зочлон ирж, манай сургуулийн робокон багийн гишүүдтэй нөхөрсөг уулзалт хийж, лабораториудтай танилцлаа.

Уулзалтын үеэр роботын олон улсын тэмцээнүүд оролцсон туршлага, инженерийн шийдэл, бүтээлч санаачилгуудын талаар санал солилцож, оюутнууд харилцан суралцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудын талаар ярилцсан юм.