МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Нэг Бүс Нэг Зам Олон Улсын Хөгжлийн Судалгааны Академийн дэмжлэгтэйгээр Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Механик Инженер, Тээврийн Сургууль болон БНХАУ-ын Liaoning Railway Vocational and Technical College-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Монгол–Хятадын төмөр замын “Mozi Workshop” төслийн хүрээнд иж бүрэн сургалтын тоног төхөөрөмж хүлээн авах, суурилуулах, турших болон сургагч багш бэлтгэх үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
Төслийн хүрээнд Монголд анх удаа HXD3C цахилгаан зүтгүүрийн жолоодлогын сургалтын төхөөрөмж, HXN3 дизель зүтгүүрийн жолоодлогын сургалтын төхөөрөмж, галт тэрэгний жолоодлогын симуляцийн программ хангамжийг сургалтын зориулалтаар нэвтрүүлж, суурилуулан ашиглалтад бэлтгэж байна.
Мөн сургалтын компьютер, дэлгэц, удирдлагын төхөөрөмж, дадлагын ажлын байр болон бусад тоноглолыг суурилуулж, программ хангамж, системийн ажиллагаанд туршилт, тохируулга хийлээ.
Үүний зэрэгцээ тоног төхөөрөмж, симуляторуудыг сургалтад үр дүнтэй ашиглах зорилгоор сургагч багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулж, төхөөрөмжийн ашиглалт, удирдлага болон программ хангамжийн чиглэлээр дадлага сургалт хийлээ.
“Mozi Workshop” сургалтын орчин нь оюутнуудад зүтгүүрийн жолоодлого, удирдлагыг бодит ажлын нөхцөлд ойр симуляцийн орчинд дадлагажуулах, төмөр замын салбарт шаардлагатай практик ур чадвараа хөгжүүлэх шинэ боломжийг бүрдүүлж байна.
TIT Students Participate in Short-Term Internship at MUST’s School of Mechanical Engineering and Transportation
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated