ШУТИС-ийн МехТС-ийн Механик, мехатроникийн салбарын “Үйлдвэрлэлийн механикжуулалт”-ын лабораторийг “Хишиг Арвин” группын 100 хувийн хөрөнгө оруулалтаар засвар, тохижилтын ажлыг хийж ашиглалтанд хүлээлгэн өглөө. Нээлтэнд ШУТИС-ийн МехТС-ийн Эрдэм шинжилгээ, Инноваци эрхэлсэн дэд захирал П.Аюурзана, Механик, мехатроникийн салбарын эрхлэгч Д.Ганбат, дэд профессор Я.Рэнчинванжил, “Хишиг Арвин” группын Бизнес хөгжил хариуцсан дэд захирал Иан МкНэйл, Үйл ажиллагаа хариуцсан захирал М.Тулгат, Техник хариуцсан менежер Г.Баяраа, “Сүндэр Өргөө Трейд” ХХК-ны захирал Ганзолбоо нар болон Хишиг Арвин компаний инженер, техникийн ажилтнууд, манай сургуулийн профессор багш, ажилтанууд оролцлоо.
Энэхүү лабораторид мэргэжлийн ангийн оюутнууд үйлдвэрлэлийн болон сургалтын дадлага, судалгаа шинжилгээний ажил явуулах, төгсөлтийн ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой туршилтын стенд, төхөөрөмжийг үйлдвэрлэж угсрах зэрэг ажлуудыг хийнэ.
Нээлтийн үеэр МехТС-ийн болон “Хишиг Арвин” группын удирдлагууд цаашид хамтран ажиллах “Санамж бичиг”-т харилцан гарын үсэг зурлаа.
Өөрсдийн хөрөнгөөр лабораторийн засвар, тохижилтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн “Хишиг Арвин” групп, “Сүндэр Өргөө Трейд” ХХК-ны хамт олонд сургуулийнхаа хамт олны зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье.
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated
The academic conference for undergraduate, master’s, and doctoral students successfully concluded