Монгол улсын Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн сайдын 2017 оны 01-р сарын 03-ны өдрийн А/01 тоот тушаал, МехТС-ийн захирлын А/07 тоот тушаалыг үндэслэн Металлург, машин үйлдвэрлэл, метал боловсруулалтын салбарын мэргэжилтнүүдэд Мэргэшсэн инженерийн зэрэг горилох сургалтыг 2018 оны 01-р сарын 08-22-ны өдрийг хүртэл батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургалт явуулсанаас, Металлургийн бүлэгт 9, механик инженерийн бүлэгт 14, аж үйлдвэрийн инженер бүлэгт 2 нийт 25 горилогч хамрагдсан. Сургалтад Аж үйлдвэрийн гавъяат 1, Монгол улсын зөвлөх инженер 7, Доктор (Sc.D) дэд профессор цолтой 2, Доктор (Ph.D) профессор цолтой 4, Доктор (Ph.D) дэд профессор цолтой 7, Доктор (Ph.D) цолтой 10 багш, магистр цолтой 12 багш нийт 39 багш 150 цагийн хичээл зааж, сургалтад хамрагдаж төгсөлтийн шалгалтад тэнцсэн нийт 25 горилогчдод Мэргэшсэн инженерийн батламжийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/75 тоот УУХҮЯ-ны сайдын тушаалыг үндэслэн Уул Уурхай Хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд гардууллаа.
Сургалтад хамрагдсан нийт багш, мэргэшсэн инженерүүддээ Металлург, машин үйлдвэрлэл, метал боловсруулалтын салбарын хоёр дахь мэргэшсэн инженер болсонд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье.
TIT Students Participate in Short-Term Internship at MUST’s School of Mechanical Engineering and Transportation
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated