БНСУ-ын Конжугийн Үндэсний Их Сургуулийн ректор Kim Hee Soo, гадаад харилцааны албаны дарга Nam Soo Joong болон тус сургуулийн профессорууд 2018 оны 06 дугаар сарын 05-нд ШУТИС-д ажлын айлчлал хийв. Айлчлалын хүрээнд ШУТИС-ийн захирал, профессор Б.Очирбат, КҮИС-ийн ректор Kim Hee Soo нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Тус айлчлалын хүрээнд ШУТИС-ийн МехТС болон БуХС-ийн профессоруудын санаачлагаар “Соёлын үнэт өвийг хадгалах, хамгаалах технологи” сэдэвт хамтарсан семинар зохион байгуулагдлаа.
Уг хамтарсан семинарт Конжугийн үндэсний их сургууль болон ШУТИС-ийн профессор, багш нараас гадна Бүгд Найрамдах Унгар улсын Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Монголын үндэсний түүхийн музей, Археологийн хүрээлэнгийн судлаачид тус тус оролцлоо.
“Энэхүү хамтарсан семинар нь Монголын соёлын үнэт өвийг хадгалж хамгаалах талаар хамтарч судалгааны ажил эхлүүлэх, төсөл хэрэгжүүлэх зэрэг олон ажлын суурийг тавьсан чухал арга хэмжээ боллоо” хэмээн ШУТИС-ийн захирал Б.Очирбат дүгнэн хэллээ.
Семинарийн хүрээнд Монгол, Солонгосын эрдэмтэд соёлын үнэт өвийг хадгалах, хамгаалах технологийн чиглэлээр өөрсдийн судалгааны ажлын ололт, амжилттай талуудын талаар илтгэж хэлэлцүүлсэн нь чухал ач холбогдолтой боллоо. Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсны дараа зочид төлөөлөгчид ШУТИС-ийн багш оюутнуудын археологийн малтлага хийж байгаа хээрийн талбайтай очиж танилцав.
TIT Students Participate in Short-Term Internship at MUST’s School of Mechanical Engineering and Transportation
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated