2024-2025 оны хичээлийн жилийн Хаврын улирлын “Бакалавр, магистр, докторант оюутны шилдэг илтгэл шалгаруулах” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
Механик инженер, тээврийн сургуулийн бакалавр, магистр, доктор оюутны шилдэг илтгэл шалгаруулах эрдэм шинжилгээний хурлыг техник, технологи болон эдийн засгийн чиглэлэлээр хоёр салбарт хуваан 2025 оны 03-р сарын 21 -нд МИТС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд зохион байгуулж өндөрлөлөө. Тус хурал нь Механик инженер, тээврийн сургуульд суралцаж буй оюутнууд, судалгааны ажил хийж буй судлаачдыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэшүүлэх, дэмжих, судалгааны ажлын үр дүнг урамшуулах, олон нийтэд таниулах, харилцан туршлага солилцох, онол практикийн мэдлэгийг нь тэлэх зорилготой зохион байгуулж, хоёр чиглэлээр илтгэл, бүтээлийг хэлэлцэв. Эрдэм шинжилгээний хуралд 20 оюутны 13 илтгэл хэлэлцэгдэж шилдэг илтгэлүүдийг шалгаруулав.
Техник, технологи чиглэлээр шалгарсан
Эдийн засаг, менежментийн чиглэлээр шалгарсан
Магистр, докторын түвшинд шалгарсан
Бүрэлдэхүүн сургуулийн эрдэм шинжилгээний хурлыг шүүн, удирдаж явуулсан Д.Оюунчимэг, Б.Жавхлан, Д.Ганбат, С.Уянга багш нартаа талархал илэрхийлье. Багш нар болон оролцсон бүх судлаачид, оюутнууддаа цаашдын сурлага хөдөлмөр, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!
МИТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын алба
2025.03.26
TIT Students Participate in Short-Term Internship at MUST’s School of Mechanical Engineering and Transportation
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated