Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС) болон БНСУ-ын Seoul National University of Science and Technology (SeoulTech)-ийн хамтарсан 2+2 хос дипломын хөтөлбөрийн анхны төгсөгчид болох Б.Эрхэс, М.Оюун-Эрдэнэ нар дипломоо гардан авлаа.
Тус хөтөлбөр нь оюутнуудад эхний хоёр жилээ ШУТИС-д, дараагийн хоёр жилээ SeoulTech-д суралцан олон улсын түвшний мэдлэг, ур чадвар эзэмших боломжийг олгодог бөгөөд төгсөгчид хоёр их сургуулийн дипломтой төгсдөг онцлогтой.
Б.Эрхэс, М.Оюун-Эрдэнэ нар хөтөлбөрийг амжилттай дүүргэж, ШУТИС болон SeoulTech-ийн дипломыг зэрэг хүртсэнээр тус хамтарсан хөтөлбөрийн анхны төгсөгчид болж, олон улсын боловсролын хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээлээ.
Дэлхийн боловсролыг Монголын инженерийн боловсролтой холбосон энэхүү хөтөлбөрийн анхны төгсөгчдөдөө халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, эрдэм боловсролын замд нь өндөр амжилт хүсье.
Та бүхний амжилт дараагийн үеийн оюутнуудад шинэ боломж, шинэ зорилго, шинэ урам зориг болох болтугай.



TIT Students Participate in Short-Term Internship at MUST’s School of Mechanical Engineering and Transportation
“Mongolian Engineer-2025” Scientific Conference Successfully Concluded
MUST Professors Participated in a Familiarization Internship at the GTX Metro Company in Seoul, South Korea
Toyota Sales Mongolia LLC Scholarship Awardees Announced
The China–Mongolia Joint "Mozi Laboratory" was officially inaugurated