Механик инженерийн ахисан түвшний салбар

 

МЕХАНИК ИНЖЕНЕРИЙН АХИСАН ТҮВШНИЙ САЛБАР

ШУТИС-ийн алсын хараа, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ, үр өгөөжийг нэмэгдүүлж, инновацийг нэвтрүүлэх, Азийн тэргүүлэх 200 их сургуулийн тоонд орох зорилго, зорилтын хүрээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд дээр байгуулагдсан салбарын нэг нь Механик инженерийн ахисан түвшний салбар юм.

Механик инженер, тээврийн сургууль нь магистрантур, докторантурын сургалтын үйл ажиллагааг шинэчилсэн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлийн судалгааг хөгжүүлэх зорилгоор магистрын 12 хөтөлбөр (1.5-2 жил), докторын 4 хөтөлбөрөөр элсэлт авч байна.

Судалгааны ажлын тэргүүлэх чиглэлүүд

  • Цахилгаан, гибрид автомашин, өндөр хүчдэлийн батарейны судалгаа;
  • Нисгэгчгүй нисэх аппаратын судалгаа;
  • Тээврийн хэрэгслийн агаарын бохирдол, ашиглалтын горим, резин дугуйны судалгаа;
  • Тээврийн байгууллагын менежмент, хүний нөөцийн хөгжил;
  • Логистик, нийлүүлэлтийн хэлхээний менежмент;
  • Тээврийн үйлчилгээний тулгамдсан асуудлууд;
  • Тээвэр логистикийн төлөвлөлт;
  • Тээврийн эдийн засаг, үр ашиг;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын судалгаа;
  • Шинэ материалын судлагаа;
  • Материал боловсруулах дэвшилтэд технологийн судалгаа;
  • Материалын гадаргуугийн боловсруулалтын судалгаа;
  • Робот, хиймэл оюуны судалгаа;
  • Нэгдсэн сүлжээний автоматжуулалтын судалгаа;
  • Тоног төхөөрөмжийн ухаалаг системийн судалгаа;
  • Үйлдвэрлэлийн болон тээврийн хэрэгсэл, машин, тоног төхөөрөмжийн автоматжуулалтын системийн судалгаа;
  • Машины тоног төхөөрөмжийн ашиглалтын найдварт ажиллагааны судалгаа;
  • Машин төхөөрөмжийн элэгдлийн судалгаа;
  • Машин төхөөрөмжийн шингэний системийн судалгаа;
  • Нунтаг материалын механик процессын судалгаа;
  • Механик системийн симуляцийн судалгаа;
  • Чацаргана хураах, боловсруулах техник, технологийн судалгаа;
  • Биомеханикийн судалгаа;
  • Mеханикийн хичээлд мультимедиа, Е-сургалтыг нэвтрүүлэх, заах арга зүйг боловсронгуй болгох судалгаа.

Судалгааны төвүүд

  • Металын сорилт, туршилт эрдэм шинжилгээний төв;
  • Техник, технологи, туршилт судалгааны төв;
  • Техникийн шинжилгээ, судалгааны төв.

Судалгааны лабораториуд

  • Шинэ материал, дэвшилтэт технологийн лаборатор;
  • Виртуал-Симуляцийн лаборатор;
  • Соёлын өвийн дижитал сургалт, судалгааны лаборатор;
  • Биомеханикийн лаборатор;
  • Чацаргана судлалын лаборатор.

Салбарын эрхлэгч

П.Өлзийсайхан, доктор (Ph.D), дэд профессор

Багшлах бүрэлдэхүүн

  • Э.Наранбаатар, доктор (Ph.D)
  • Н.Мөнхзул, доктор (Ph.D)