Механик, мехатроникийн салбар



Манай салбарын багш нар нь ХБНГУ, БНСУ, Япон, Сингапур, ОХУ-д мэргэжил дээшлүүлсэн болон магистр, докторантурт суралцаж эрдмийн зэрэг хамгаалсан. Тус салбарт 2014-2024 оны хичээлийн жил бүр бакалаврын шатны сургалтад 500 орчим, магистрантурт 20 орчим, докторантурт 12 оюутан суралцаж байна.Барилга замын машин төхөөрөмж, Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Машины электрон систем, Мехатроник, Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмж гэсэн бакалаврын 4 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Мөн Үйлдвэрлэлийн механикжуулалт, Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Мехатроник, Машины электрон систем, БМҮТТ-ийн 6 магистрын хөтөлбөр, Мехатроник, үйлдвэрлэлийн механикжуулалтын докторын сургалтын хөтөлбөрүүд багтана. 

Мэргэжил

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН АВТОМАТЖУУЛАЛТ

Тоног төхөөрөмжийн болон нэгдсэн удирдлагатай автомат системийг хөгжүүлэх суурь мэдлэгтэй, үйлдвэрлэлийн процессийг програмд суурилсан автомат системд шилжүүлэх ур чадвар бүхий зохион бүтээгч инженерүүдийг бэлтгэнэ. Төгсөгч нь үйлдвэрийн цахилгаан болон хийн, шингэний тоноглол, тэдгээрийг гүйцэтгэх төхөөрөмжийг удирдах, хянах ба тохируулах түвшинд цахилгаан-электроникийн схем гаргах, автоматжуулалтын програм хөгжүүлэлт хийх, реле автоматикийн хэлхээнд ажиллах бүрэн боломжтой.

МАШИНЫ ЭЛЕКТРОН СИСТЕМ

Механик ба электроникийн онолын үндэс, автомат хяналт, удирдлагын систем бүхий машин механизм, тоног төхөөрөмжийн ажиллагаа, бүтцийн мэдлэг эзэмшиж тэдгээрийн оношлол, засвар үйлчилгээ, тохируулгын ажлыг гардан гүйцэтгэх чадвартай болж бэлтгэгдэнэ. Төгсөгч нь электрон удирдлагатай машин механизм, тоног төхөөрөмж бүхий тээвэр, уул уурхай, зам, барилгын салбар, автомат хяналт ба удирдлагын систем бүхий хүнд хөнгөн үйлдвэр, үйлчилгээний газар цахилгаан-механикч ба кип автоматик-механикч инженерээр ажиллах боломжтой.

БАРИЛГА ЗАМЫН МАШИН ТӨХӨӨРӨМЖ

Барилга замын машин төхөөрөмж мэргэжлээр суралцагчид нь босоо болон хэвтээ барилга байгууламжийн үйлдвэрлэлд ашиглагддаг машин төхөөрөмжийг зохион бүтээх, угсралт, суурилуулалт, ашиглалт, засвар, техникийн үйлчилгээ, оношлолыг уламжлалт арга болон хиймэл оюун (AI) ашиглан иж бүрэн гүйцэтгэх, зохион байгуулахад чадвартай болж бэлтгэгдэнэ.

БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ

Барилгын хийц эдлэл, материалын дэвшилтэт үйлдвэрлэлийн салбарт ашиглагддаг машин төхөөрөмжийг зохион бүтээх, угсралт, суурилуулалт, ашиглалт, засвар, техникийн үйлчилгээ, оношлолыг уламжлалт арга болон хиймэл оюун (AI) ашиглан иж бүрэн гүйцэтгэх, зохион байгуулах чадвартай болж бэлтгэгдэнэ

МЕХАТРОНИК Механик, электроник, программчлал, автоматжуулалт болон удирдлагын системийг хослуулсан орчин үеийн дэвшилтэт мэргэжил юм. Энэхүү мэргэжлээр суралцагч нь механик системийн бүтэц, удирдлага, электрон хэлхээ, мэдрэгчүүд, ухаалаг удирдлагын систем, робот болон автомат тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, оношилгоо, засвар, тохируулга хийх чадвартай болно. Мехатроникийн мэргэжилтнүүд нь аж үйлдвэрийн автоматжуулалт, робот техник, тээврийн хэрэгсэл, эрчим хүч, уул уурхай, зам барилга, хүнд болон хөнгөн үйлдвэр, эмнэлгийн тоног төхөөрөмж, ухаалаг систем хөгжүүлэлт зэрэг олон салбарт мехатроник инженер, автоматжуулалтын инженер, робот техникийн инженерээр ажиллах боломжтой.

Судалгааны ажлын тэргүүлэх чиглэл

  • Робот, хиймэл оюуны судалгаа
  • Нэгдсэн сүлжээний автоматжуулалтын судалгаа
  • Тоног төхөөрөмжийн ухаалаг системийн судалгаа
  • Үйлдвэрлэлийн болон тээврийн хэрэгсэл, машин, тоног төхөөрөмжийн автоматжуулалтын системийн судалгаа
  • Машин, төхөөрөмжийн ашиглалт найдварт 
  • Машин, төхөөрөмжийн элэгдлийн судалгаа (Трибологи)
  • Хий, шингэн болон цахилгаан системийн ашиглалт
  • Нунтаг материал үйлдвэрлэх дэвшилтэт технологийн судалгаа
  • Барилга үйлдвэрлэлийн 3D принтерийн судалгаа, хөгжүүлэлт
  • Машин, төхөөрөмж, үйлдвэрлэлийн шугамын хиймэл оюуны судалгаа, хөгжүүлэлт

Лабораториуд

  • Инженерийн төслийн урлан
  • Цахилгаан электорникийн лаборатори
  • Гидравлик, хий шингэний лаборатори
  • Мехатроник робот системийн урлан
  • Виртуал-Симуляцийн лаборатори
  • Үйлдвэрлэлийн механикжуулалтын лаборатори
  • Баянхошуу дахь сургалт, үйлдвэрлэлийн полигон

Багшлах бүрэлдэхүүн


Салбарын эрхлэгч
Я.РЭНЧИНВАНЖИЛ ДОКТОР Ph.D ДЭД ПРОФЕССОР


Дэд профессор

  • Б.БАЯРСАЙХАН ДОКТОР Ph.D, ДЭД ПРОФЕССОР
  • Д.ГАНБАТ ДОКТОР Ph.D, ДЭД ПРОФЕССОР
  • О.ЭРДЭНЭ-ОЧИР ДОКТОР Ph.D

Ахлах багш

  • Г.НАРАНГЭРЭЛ ДОКТОР Ph.D, ДЭД ПРОФЕССОР
  • Э.НАРАНБААТАР ДОКТОР Ph.D
  • Ц.БАЯРСАЙХАН ДОКТОР Ph.D
  • Г.ГАНБААТАР ДОКТОР Ph.D
  • Д.БАТСҮХ МАГИСТР
  • О.БОЛОР МАГИСТР

Багш

  • Ж.ДАВААНЯМ МАГИСТР
  • Н.ЭНХТУНГАЛАГ МАГИСТР

Сургалтын мастер

  • Д.БАЯРМАА МАГИСТР

  • Э.УРАНБАЯР МАГИСТР