ХЭРЭГЖИЖ БУЙ ГАДААДЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР
МОНГОЛЫН СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ ХАМГААЛАЛТЫН МЭРГЭЖИЛТНИЙ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ
Үргэлжлэх хугацаа : 2020. 04. 01 ~ 2027. 03. 31. (7 жил)
Төслийн хамтрагч байгууллага : БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль, ШУТИС
Төслийн зорилго
- Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалтын боловсон хүчин бэлтгэх, үндсэн чадавхыг хөгжүүлэх
- Монголын соёлын өвийг шинжлэх ухааны үндэслэлтэй хадгалж хамгаалан, сэргээн засварлах чадварлаг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхийн тулд БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургуультай хамтран “ Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын технологи” ангийг байгуулж, холбогдох үйл ажиллагааг тогтворжуулах
- Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын суурь мэдлэггүй хариуцагч, холбогдох мэргэжилтэн, сонирхсон иргэдэд зориулсан соёлын өвийн хадгалалт хамгаалалтын сургалт, сурталчилгаа болон энэ талын мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын сургалтын төв” байгуулах.
Төслийн хэрэгжилт
- Монголын соёлын өвийг хамгаалах шинжлэх ухаанд тохирсон бакалавр, магистрын түвшний сургалтын хөтөлбөр боловсруулав.
- Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын технологийн хамтарсан хөтөлбөр, Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын сургалт судалгааны төв байгуулав.
- Төслийн хүрээнд Гунжү Үндэсний их сургууль, Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын ШУ-ны тэнхимд докторантурд суралцаж буй судлаачдын мэдээлэл:
- Н.Даваадорж – МИТС, Техникийн механикийн тэнхмийн багш "Соёлын өвийн дижитал хадгалалт хамгаалалт, 3D дижитал баримтжуулалт" (Чулуу, металл гэх мэт материалын төрлөөс үл хамаарах дурсгалын судалгаа, шинжилгээ) Малтлагаас олдсон жижиг дурсгалаас эхлээд дурсгалт барилга байгууламж, булш бунхан, хөшөө дурсгал, ханын зураг, хадны сүг зураг гээд бүхий л соёлын өвийг 2D, 3D дижитал байдлаар баримтжуулах, виртуалаар сэргээн засварлах, хувилах зэрэг дижитал технологи ашиглан судалгаа шинжилгээ явуулж байна. Удирдагч багш – Жу Ён Хүнь
- С.Батбаатар - Машин үйлдвэрлэлийн салбарын багш, Чулуун суурьтай соёлын өв - Эртний чулуун хөшөө, дурсгалт барилгын хадгалалт хамгаалалт, түүний аюулгүй байдал, авран хамгаалах сэргээн засварлалт Барилга байгууламжийн эвдрэлийн шалтгаан, тархац үр нөлөө, хүчин зүйл, тэдгээрийг оношлох, анализ хийх судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Удирдагч багш – И Чан Хы
- Ю.Ундармаа – МИТС, Эрдэм шинжилгээний ажилтан, Органик бус соёлын өвийн хадгалалт хамгаалалтын талаар судалгаа явуулдаг ба үүн дотроос түлхүү Металл суурьтай соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын чиглэлээр судалгаа явуулж байна. Удирдагч багш - Жу Нам Чол
Лаборатори, материаллаг бааз :
- Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын лаборатори
- Дижитал технологийн лаборатори
- Археологийн олдворын өрөө
Ажлын байр: Ажлын байранд зуучлах зорилгоор салбарын болон салбар хоорондын холбогдох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус 14 байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.
ХҮНИЙ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХ БИО-ИНЖЕНЕРИЙН СУДАЛГАА
Үргэлжлэх хугацаа : 2015 ~ 2026 (10 жил)
Төслийн санхүүжүүлэгч : ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Инженер, Технологийн Дээд Боловсрол” төсөл
Хамтарсан судалгааны код: J24C16
Төслийн зорилго
Хүний тогтвортой хөгжлийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, дэлхийн түвшинд хүрсэн, нарийн судалгааг гүйцэтгэх зорилготой.
Судалгааг гурван баг болж (1) Хүнсний найрлагын мэдээллийн нэгдсэн сан үүсгэх судалгаа; (2) Биомеханикийн судалгаа, хөгжүүлэлт; (3) Шинэ дэвшилтэт материалын судалгаа гэсэн дэд чиглэлүүдээр ШУТИС-д судлаач-хүний нөөц бэлтгэж авах, судалгаанд шаардлагатай тоног төхөөрөмжүүд худалдан авах, хамтарсан судалгаа хөгжүүлэхээр ажиллаж байна.
Төслийн хэрэгжилт
-
- Төсөл хэрэгжүүлэлтийн хугацаанд манай судалгааны баг Япон талын хамтрагч профессоруудтай хамтын ажиллагаа эхлүүлж амжилттэй үргэлжлүүлж байна. Магистр, докторын сургалтанд судалгааны багийн гишүүдээсээ суралцуулж, тэдгээр судлаачидтайгаа хамтран хамтарсан судалгаагаа хөгжүүлэн ажиллаж байна.
- 2018 онд багийн гишүүн Д.Нарантогтох доктор (PhD), 2019 онд Г.Мөнхзул доктор (PhD), Д.Энхчимэг магистр, 2020 онд Ц.Батцэцэг, С.Баянжаргал нар доктор (PhD) зэрэг хамгаалсан одоо судалгааны ажлаа Япон улсад болон Монгол улсад үргэлжлүүлэн амжилттай ажиллаж байна. Одоогийн байдлаар, багийн гишүүн О.Баасансүрэн докторын сургалтад суралцаж байна.
- Зэргий бус сургалтын хүрээнд 23 багш, ажилтан Япон улсад сургалтад хамрагдсан бол 11 зочин судлаач Монголд ажилласан байна.
- Гадаад, дотоодын сэтгүүлд нийт 64 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлж, 103 илтгэлийг төслийн хүрээнд хэлэлцүүлсэн байна.
Лаборатори, материаллаг бааз :
- Биомеханикийн судалгааны лаборатори (ШУТИС, 8-байр 901)
- Хүний биеийн 3D хэмжил зүйн лаборатори (ШУТИС, 4-байр 315)
- Хүнсний найрлагын лаборатори (ШУТИС, 8-байр 1004, 1006)