Хөтөлбөрийн нэр: Метро инженерчлэл 2+2 хамтарсан хөтөлбөр (2 жил ШУТИС-д, 2 жил БНСУ-ын Халла их сургуульд суралцана
Метро инженерчлэлийн чиглэлээр дараах 4 төрөлжсөн мэргэжлээр элсэлт авч байна. Хөтөлбөр бүр нь тодорхой нарийн чиглэлд суралцах бөгөөд төгсөгчид тухайн салбарт олон улсын түвшний инженерээр ажиллах ур чадвартай болно.
1. Метроны механик болон хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл
Энэхүү хөтөлбөр нь метро, галт тэрэг, трамвай зэрэг их багтаамжтай тээврийн хэрэгслийн үндсэн хөдөлгөөнт хэсгүүд болох вагон, явах эд анги, хөдөлгүүр, тоормосны систем, дамжуулах механизм зэргийг судалж, тэдгээрийн ашиглалт, оношлогоо, засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшүүлнэ.
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх
- Суурь хичээл-500 оноо
- Дагалдан хичээл- 450 оноо
Суралцах агуулга: Механик системийн найдвартай байдал, засварын технологи, техникийн хяналт
Төгсөгчдийн ажиллах салбар: Метро болон төмөр замын техник ашиглалт, үйлдвэрлэлийн инженерчлэл, засвар үйлчилгээний төвүүд
2. Метроны удирдлага ба хяналтын инженерчлэл
Энэ хөтөлбөр нь хөдөлгөөний автомат удирдлага, жолоодлого, дохиолол, хяналтын систем, тээврийн мэдээллийн технологид суурилсан зохицуулалтын шийдлүүдийг эзэмшүүлэх зорилготой. Ухаалаг удирдлагын системийг боловсруулах, нэвтрүүлэх, аюулгүй ажиллагааг хангах чадвар эзэмшүүлнэ.
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх
- Суурь хичээл-500 оноо
- Дагалдан хичээл- 450 оноо
Суралцах агуулга: Автоматжуулалт, дохиолол, хөдөлгөөний зохицуулалт, ухаалаг системийн инженерчлэл
Төгсөгчдийн ажиллах салбар: Метро, хөнгөн галт тэрэг, трамвай, төмөр замын удирдлагын төвүүд, ITS систем
3. Метроны барилгын инженерчлэл
Метроны дэд бүтцийг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, хянах чиглэлээр мэргэшүүлэх хөтөлбөр. Шугам, буудал, туннель зэрэг байгууламжийн инженерийн тооцоо, аюулгүй байдал, бүтээн байгуулалтын зохион байгуулалт зэрэгт төвлөрнө.
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх
- Суурь хичээл-500 оноо
- Дагалдан хичээл- 490 оноо
Суралцах агуулга: Метроны байгууламжийн зураг төсөл, бүтээн байгуулалтын технологи, барилгын инженерийн стандарт
Төгсөгчдийн ажиллах салбар: Хотын дэд бүтцийн төслүүд, төмөр замын барилга, барилгын зөвлөх үйлчилгээ, гүйцэтгэлийн хяналт
4. Метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл
Метроны цахилгаан хангамж, дохиоллын систем, хамгаалалтын тоног төхөөрөмж, автомат хяналтын шугам, холбооны систем зэргийг судалж, тэдгээрийг угсрах, тохируулах, ашиглалтад оруулах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэшүүлнэ.
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх
- Суурь хичээл-500 оноо
- Дагалдан хичээл- 450 оноо
Суралцах агуулга: Цахилгааны систем, дохиолол, хяналтын сүлжээ, smart grid, автомат тохируулга
Төгсөгчдийн ажиллах салбар: Метро, төмөр зам, цахилгааны хангамж, хотын дэд бүтэц, ухаалаг тээврийн систем (ITS)