Тээврийн салбар

1962 онд Тээврийн яам, Улсын төлөвлөгөөний комиссын шийдвэрээр МУИС-ийн 26 элсэгчийг “Автомашин, авто аж ахуй” мэргэжлээр сургах болсноор Тээврийн салбарын байгуулагдах үндэс суурь болсон байна. Улмаар 1980 оноос Хөдөлгүүрийн мэргэжилтэн, 2000 оноос Тээврийн менежмент, логистикийн мэргэжилтэн, 2001 оноос Нисэхийн салбарын мэргэжилтэнг тус тус бэлтгэх болсон бөгөөд одоогоор тус салбар 4000 гаруй төгсөгч мэргэжилтэнг бэлтгэн гаргасан байна. Тус салбар үндсэн 16 багш,  гэрээт 6 багш, 3 сургалтын мастертай үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт багш нарын 70 хувь докторын зэрэгтэй.

Тээврийн салбар нь  "Авто инженерчлэл",  " Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл", "Нисэх техникийн механик",  "Авиoник", "Нийлүүлэлтийн сүлжээ, логистик",  "Зүтгүүр, зүтгүүрийн аж ахуй", Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалт” гэсэн 7 мэргэжлээр бакалавр, "Авто инженерчлэл", " Авто хөдөлгүүрийн механик инженерчлэл", "Нисэх техникийн механик", "Авиoник", “Тээврийн үйлчилгээ” 5 мэргэжлээр магистр, "Авто инженерчлэл" мэргэжлээр докторын сургалтыг тус тус явуулж байна.

Мэргэжлүүд

АВТО ИНЖЕНЕРЧЛЭЛ, 071601

Тус хөтөлбөрөөр суралцсан оюутнууд нь автомашин, түүний агрегат, системийн бүтэц, хийц, ашиглалт, техникийн үйлчилгээ, засварын үйл ажиллагааны технологийг төслөх, механик системийн оношлол, тохиргоо хийх, электроникийн мэдлэгтэй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар зохих түвшиний мэдлэгтэй, түүнийгээ замын хөдөлгөөнийг зохицуулах, аюулгүй байдлыг хангахад ашиглах чадвартай, инженерийн програм хангамжийг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадвартай, бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэн сурах, өөрийн судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг, ирээдүйд авто тээврийн салбарын тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” мэргэжилтэн болж төгсөх юм.

 НИСЭХ ТЕХНИК МЕХАНИК, 071604

Агаарын хөлөг, нисгэгчгүй нисэх аппарат (дрон гэх мэт.) түүний агрегат, зангилаа, системийн хийц ажиллагаа, удирдах, хянах төхөөрөмжүүдийн технологи ажиллагааны талаарх онол практикийн мэдлэгийг Олон улсын иргэний нисэхийн сургалтын байгууллагад тавигдах шаардлагын дагуу эзэмшсэн, түүнийгээ шингэн, механик, электроник, цахилгаан системд үйлчилгээ, засвар, оншилгоо хийхэд ашиглах чадвартай, мөн эдгээр ажилд хэрэглэгдэх багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ажиллуулах дадлыг эзэмшсэн, инженерийн програм хангамжийг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадвартай, бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэн сурах, өөрийн судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг ирээдүйн нисэхийн салбарыг хөгжүүлэх манлайлагч мэргэжилтэн болж төгсөх юм.

АВТО ХӨДӨЛГҮҮРИЙН МЕХАНИК ИНЖЕНЕРЧЛЭЛ, 071603

Тус хөтөлбөрөөр суралцсан оюутнууд нь бүх төрлийн хөдөлгүүр, түүний агрегат, системийн бүтэц, хийц, ашиглалт, техникийн үйлчилгээ, засварын үйл ажиллагааны технологийг төслөх, механик системийн оношлол, тохиргоо хийх, электроникийн мэдлэг, ур чадвартай, инженерийн програм хангамжийг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадвартай, бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэн сурах, өөрийн судалсан шинжлэх ухааны аргуудыг ашиглаж чаддаг, ирээдүйд авто тээврийн болон энерги хувригуурын салбарын тогтвортой хөгжлийг хангах “энтрепренёр” мэргэжилтэн болж төгсөх юм.

АВИОНИК, 071605

Агаарын хөлгийн /онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй нисэх комплекс г.м/ цахилгаан хангамжийн, тусгай хэрэглэлийн, электрон дисплей системийн, автомат удирдлагын, инерциал навигацийн, радио навигацийн системүүдийн онолын суурь мэдлэгийг олон улсын нисэхийн сургалтын шаардлагын түвшинд эзэмшиж, агаарын хөлгийн авионикийн тоног төхөөрөмжийн засвар, техник үйлчилгээг технологи, зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэх, төлөвлөх, удирдан зохион байгуулах чадвартай нисэхийн авионикийн инженер болж бэлтгэгдэнэ.

ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, 104101

Тээврийн систем, тээврийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг нийлүүлэлтийн хэлхээнд нийцүүлэн төлөвлөх, удирдах, тээврийн бодлого стратеги боловсруулах, тээврийн салбарт ашиглагдаж байгаа дэвшилтэт техник технологийн талаар цогц мэдлэгтэй, тухайн мэдлэгээ практикт ашиглан дүн шинжилгээ хийх, төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх чадвартай, өөрчлөлтөнд дасан зохицох, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх дадал хэвшилтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц, критик сэтгэлгээтэй, харилцааны ур чадвартай, нийгмийн хариуцлагатай удирдах ажилтан болон судлаачийг бэлтгэхэд оршино.

 НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭ, ЛОГИСТИК, 041308

Логистик менежмент мэргэжлээр төгсөгч нь шинжлэх ухаан, логистик менежмент болон гадаад хэлний мэдлэгтэй, бараа материалын нөөцийн урсгал, түүнтэй уялдан бий болох мэдээлэл болон санхүүгийн урсгалыг төлөвлөх, зохион байгуулах, оновчлох, интеграцичилах, хянах чадвартай, өөрчлөлтөнд дасан зохицох, манлайлах, багаар ажиллах, мэдээллийн технологи ашиглах, өөрийгөө үнэлж, сайжруулах, судалгаа шинжилгээ хийх дадал мэдлэгтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц нийгмийн хариуцлагатай гүйцэтгэх болон удирдах ажилтан болж бэлтгэгдэнэ.
 ЗҮТГҮҮР, ЗҮТГҮҮРИЙН АЖ АХУЙ, 071606 Тус мэргэжлээр суралцсанаар төмөр замын зүтгүүр, зүтгүүрийн аж ахуйг зохион байгуулах, төслөх, ашиглалтын аюулгүй байдлыг хангах, засвар үйлчилгээ, инженерийн тооцоо хийх зэрэг үндсэн мэдлэг, чадвартай мэргэжилтэн болж төгсөнө. Түүнчлэн аливаа тоног төхөөрөмж, механизмын хийц загварыг өөрчлөн сайжруулах, инноваци-шинэ санаа боловсруулах, инженерийн тооцооны болон симуляцын програмыг эзэмшиж, дизель хөдөлгүүрийн талаар бүрэн хэмжээний ойлголт авч, судалгаа-эрдэм шинжилгээний ажил хийх ур чадвар эзэмшинэ.
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ”, 104103 Төмөр замын тээврийн менежмент мэргэжлийн төгсөгч нь шинжлэх ухааны цогц мэдлэгтэй, төмөр замын ачаа болон зорчигч тээврийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах, оновчтой шийдвэр  гаргах чадвартай, өөрчлөлтөнд дасан зохицох, манлайлах, багаар ажиллах, мэдээллийн технологи ашиглах, өөрийгөө үнэлж, сайжруулах, судалгаа шинжилгээ хийх дадал хэвшилтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц нийгмийн хариуцлагатай гүйцэтгэх болон удирдах ажилтан болж бэлтгэгдэнэ

Судалгааны ажлын тэргүүлэх чиглэлүүд

  • Цахилгаан болон хосолсон хөдөлгүүрт автомашин, аккумляторын батерейн судалгаа
  • Нисгэгчгүй нисэх аппаратын судалгаа
  • Тээврийн хэрэгсэлээс үүдэлтэй агаарын бохирдлын судалгаа 
  • Тээврийн хэрэгслийн ашиглалтын горимын судалгаа 
  • Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийн дахин боловсруулах
  • Тээврийн байгууллагын менежмент, хүний нөөцийн хөгжил
  • Бизнесийн байгууллагын логистик үйл ажиллагааны судалгаа, шинжилгээ
  • Тээврийн үйлчилгээний тулгамдсан асуудлууд
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын судалгаа
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын аудит

Лабораториуд

  • Автомашины бүтэц, хийцийн лаборатори
  • Автомашины цахилгаан тоноглолын лаборатори
  • Автомашины оношилгооны лаборатори
  • Автомашины техникийн үйлчилгээ, засварын лаборатори
  • АН-24 агаарын хөлгийн лаборатори
  • Аэродинамикийн лаборатори
  • Композит материал ба хийцийн лаборатори
  • Боинг 737 агаарын хөлгийн авионикийн лаборатори
  • Авионикийн лаборатори
  • Дотоод шаталтын хөдөлгүүрийн лаборатори
  • Дотоод шаталтын хөдөлгүүрийн тэжээлийн системийн лаборатори
  • Ашиглалтын материалын лаборатори
  • Зүтгүүрийн симуляторын лаборатори
  • Логистикийн симуляторын лаборатори

Багшлах бүрэлдэхүүн


Салбарын эрхлэгч
И. Базаррагчаа Доктор Ph.D, дэд профессор


Хөтөлбөр хариуцсан дэд профессор

  • Ц.Нямдулам Доктор (Ph.D), дэд профессор
  • С.Ариунбаяр Доктор (Ph.D), дэд профессор
  • Т.Эрдэнэбат Доктор (Ph.D)

Ахлах багш

  • Т.Энхболд Доктор (Ph.D)
  • Н.Гомбосүрэн Доктор (Ph.D)
  • Э.Даариймаа Доктор (Ph.D)
  • С.Уянга Доктор (Ph.D)
  • Ж.Азжаргал Доктор (Ph.D), дэд профессор
  • Н.Мөнхзул Доктор (Ph.D)
  • Д.Бадрах Доктор (Ph.D)
  • П.Чойсүрэн Магистр
  • А.Эрдэнэтуяа Магистр
  • Л.Чулуунцэцэг Магистр

Багш

  • Ү.Жамсран Магистр
  • Б.Алтан-Өлзий Магистр

Гэрээт багш

  • Д.Готов Доктор (Sc.D), профессор
  • Л.Лхагва (Ph.D), дэд профессор
  • Ц.Цэвэгжав (Ph.D), профессор
  • Б.Баярсүрэн (Ph.D), профессор
  • Б.Асралт (Ph.D), профессор
  • Б.Эрдэнэбат (Ph.D), профессор

Сургалтын мастер

  • Г.Удвал Магистр
  • Г.Лхагвазаяа Магистр
  • Э.Батжаргал Магистр