Хөтөлбөрийн нэр: Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын технологи 3+1 хамтарсан хөтөлбөр (Өдөр)
Хөтөлбөрийн индекс: 078811
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: II бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Түүх, Нийгэм судлал
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх
- Суурь хичээл-490 оноо
- Дагалдан хичээл- 450 оноо
СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ТЕХНОЛОГИ хөтөлбөрөөр элсэгчид нь соёлын өвийн болон түүх, археологи, материал судлал, дижитал технологи зэрэг шинжлэх ухааны өргөн мэдлэгтэй, харилцаа, хандлага төлөвшсөн, бие даан соёлын өвийн туршилт судалгаа, сэргээн засварлалт, анализ хийх, үр дүнгээ гадаад, дотоодын нэр хүндтэй сэтгүүлд хэвлэн нийтлүүлэх чадвартай, бакалаврын зэрэгтэй инженер болно.
Хөтөлбөрийн давуу тал:
- 3 жил эх орондоо, 1жил БНСУ-ын Гунжүгийн Үндэсний Их сургуульд суралцаж, 2 улсын дипломтой төгснө
- Солонгос хэл эзэмшинэ
- БНСУ-д мэргэжлийн багш, профессоруудаар хичээлд заалгаж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцоно, Солонгосын туршлагаас судална
- Соёл, урлаг, музей, түүх археологи, материал судлал, дижитал технологийн салбарт хөрвөх боломжтой
- Музейн шинээр баригдаж буй барилгын ажилтай холбогдуулж ажлын байр эрс нэмэгдэж байна
- Лабораториуд шинэ тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан
- Чадварлаг багшлах бүрэлдэхүүнтэй
- Мэргэжлийн дадлагыг БНСУ-ын Соёлын өвийн чиглэлийн байгууллагуудад хийх боломжтой
Төгсөгчдийн ажлын байр:
- Соёлын өвийн үндэсний төв, Архив, Номын сангуудад мэргэжилтэн
- Шинжлэх ухааны академи, судалгааны хүрээлэнгүүдэд судлаач
- Их дээд сургуульд багш, судлаач
- Төр захиргаа, бодлого боловсруулах бүх түвшинд мэргэжилтэн
- Үндэсний болон орон нутаг судлалын музейнуудад сэргээн засварлалт, хадгалалт, хамгаалалтын мэргэжилтэн
- Улаанбаатар хот, аймаг, сумын соёл урлагийн газарт соёлын өв, архивийг хариуцсан мэргэжилтэн