Металлурги, металлын технологи хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: МЕТАЛЛУРГИ, МЕТАЛЛЫН ТЕХНОЛОГИ

Хөтөлбөрийн индекс: 071502

ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик

Дагалдан хичээл: Нийгэм судлал, Англи хэл

Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-490 оноо
  • Дагалдан хичээл- 450 оноо

Тус хөтөлбөрөөр төгсөгчид нь ашигт малтмалын судалгаа, боловсруулалт хийх, шинж чанар судлах, хими физик, металлурги, термодинамик, кинетик хувиргалтыг судлах, металл болон металл бус материалуудыг боловсруулах, орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглах, үл эвдэх болон эвдэх иж бүрэн туршилт шинжилгээ хийх,  үйлдвэрлэлийн бизнес төсөл зохиох, удирдан зохион байгуулах, судалгааны ажил хийх чадвартай, Монгол улсын хөгжлийн гол түлхүүр болсон “энтрепренёр” үнэ цэнтэй мэргэжилтэн болж төгсөх юм.

Хөтөлбөрийн давуу тал:  

  • Хос мэргэжлээр төгсөх боломжтой
  • Хөрвөх чадвартай
  • Ажлын байрны эрэлт өндөр
  • Япон, герман, америкийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдөөр лаборатори баазаа шинэчилсэн
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвар бүхий эрдэмтэн багш нартай
  • Япон болон Солонгос улсад магистр, докторын сургалтанд үргэлжлүүлэн суралцах боломжтой
  • Гадаадад мэргэжлээрээ ажиллах боломжтой
  • Сургалтын тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Төгсөгчдийн ажлын байр: Хөтөлбөрөөр төгсөгчид нь техникийн бүхий л салбар болох металл боловсруулах үйлдвэрүүд, нисэх онгоц, автомашины инженерчлэл, батлан хамгаалах, эрчим хүч, зам барилга байгууламж, хөнгөн ба хүнд үйлдвэр, уул уурхай ба боловсрол, эрдэм шинжилгээний байгууллага зэрэг олон салбарт ажиллах бүрэн боломжтой.

Өнөөдрийн байдлаар манай төгсөгчид “Оюу толгой”, “Таван толгой”, “Энержи ресурс”, “Эрдэнэт” үйлдвэрийн засвар механикийн завод, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөр зам, Дулааны цахилгаан станцууд, Бэрэн металл групп, COAL групп, Хасу Металз ХХК, Японы “Тоёото” компани, Мицубоши Когяо компани болон хөнгөн, хүнс, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэр, компаниудын засварын цехэд механик инженерээр, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургууль, судалгааны байгууллагуудад багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажиллаж байна.

Манай төгсөгчдийн ирээдүйд бий болох ажлын байр

Монгол Улсын Засгийн Газраас баримталж буй бодлогын хүрээнд:

  • “Монгол ган цогцолбор” хар төмөрлөгийн цогцолбор төсөл
  • Эрдэнэтийн “Зэс боловсруулах цогцолборын төсөл”
  • “Алтан ширээт” хар төмөрлөгийн цогцолбор төсөл
  • “Гэрэлт говь” хар төмөрлөгийн цогцолбор төсөл
  • Зэс боловсруулах цогцолборт
  • Алт боловсруулах цогцолбор
  • Дорноговь аймагт 1жилд 1.5 сая тонн түүхий тос үйлдвэрлэх хүчин чадалтай “Газрын тос боловсруулах үйлдвэр”
  • Төв аймгийн Баяндэлгэр суманд “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”
  • Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр”

Эдгээр үйлдвэр, цогцолбороор шинээр баригдсанаар 1200 орчим ажлын байр шинээр бий болохоор байна.