Метроны барилгын инженерчлэл
Метроны барилгын инженерчлэл

Метроны дэд бүтцийг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, хянах чиглэлээр мэргэшүүлэх хөтөлбөр. Шугам, буудал, туннель зэрэг байгууламжийн инженерийн тооцоо, аюулгүй байдал, бүтээн байгуулалтын зохион байгуулалт зэрэгт төвлөрнө.

Хөтөлбөрийн индекс: 073212

ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-490 оноо
  • Дагалдан хичээл- 490 оноо

Суралцах агуулга: Метроны байгууламжийн зураг төсөл, бүтээн байгуулалтын технологи, барилгын инженерийн стандарт

Төгсөгчдийн ажиллах салбар: Хотын дэд бүтцийн төслүүд, төмөр замын барилга, барилгын зөвлөх үйлчилгээ, гүйцэтгэлийн хяналт