ЯПОНЫ НАГАОКА ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД ЗЭРГИЙН БУС СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
mes

Профессор М.Дэлгэрмаа, Л.Оросоо, Д.Ганбат болон Л.Тэлмэнбаяр нар Японы Нагаока технологийн их сургуульд зэргийн бус сургалтанд хамрагдлаа. Профессорууд компани байгуулах туршлага судлах, технологи нутагшуулах, SATREPS төслийн материал бэлдэх, хэрхэн хамтарсан судалгаа гүйцэтгэх чиглэлд ажиллах талаар ярилцах, залуу судлаачдын бэлтгэх, судалгааны багажны сервис үйлчилгээ хийх, оператор бэлдэх талаар санал солилцох, хамтарсан судалгааны үр дүнд бий болсон технологи үр дүнг ашиглан хамтарсан старт ап компани байгуулах талаар санал тавих, бэлэн технологи нутагшуулах /тоног төхөөрөмжийн нийлүүлэлт/ болон хамтарсан судалгаа хийх /Термоэлектрик материал болон Функциональ зэрэглэлийн материал/ зорилготой явсан.

ТУРШЛАГА СУДАЛСАН ҮЙЛДВЭРҮҮД

UNION TOOL CO.LTD. Төрөл бүрийн өрөм үйлдвэрлэдэг.

HOKUETSU METALS CO.LTD. Ган бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

JOETSU BRONZ CORPORATION. Хаягдал зэс, гууль болон хүрэл ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

TIX-TSK. Өрмийн хошуу үйлдвэрлэдэг.

SINTER LAND INC. SPS машин үйлдвэрлэдэг.

Нагаока мужийн захиргааны төлөөлөгч Sano HIROFUMI болон Kadowaki RYO, нагаока технологийн их сургуулийн захирал Kamado SHIGEHARU, дэд захирал Osamu TAKAHASHI, Masatoshi TAKEDA,  Associate professor Makoto NANKO,  Associate professor Tomoyuki HOMMA, Гигаку-ийн ерөнхий координатор Mami KATSUMI, prof Kamimura SEIJI, профессор Takaomi KOBAYASHI, NJS Create INC Захирал Masao TOKITA нар танхимаар онлайнаар мужийн захиргааны ажилчид тэдний хамтран ажилладаг компаниудын төлөөлөл оролцсон семинар зохион байгуулсан.

Семинарт дараах илтгэлүүд хэлэлцэгдэж сүүлд нь хэрхэн хамтран ажиллах, хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан.

Илтгэлүүд:

  • Associate professor Tomoyuki HOMMA “Монгол улстай хэрхэн хамтран ажиллаж ирсэн тухай”
  • NJS Create INC Захирал Masao TOKITA SPS технологийн түүх, хэрэглээ, Монгол улсад үйлдвэрлэл хөгжүүлэх боломж
  • М.Дэлгэрмаа “Монгол улсын өнөөгийн байдал, гарааны компанийн, эрхзүйн орчин” сэдэвт илтгэлүүдийг хэлэлцүүлсэн.

Дараа нь ямар чиглэлийн үйлдвэрлэл түлхүү хөгжүүлэх боломжтой талаар нэлээд ярилцлаа.

SPS технологи ашиглан термоэлектрик материалын туршилт хийж буй байдал.

  • Уулзалт хийсэн 2 компани цаашид хамтарсан Старт-Ап байгуулах талаар судлахаар санал хэлсэн. Үүнд Монголын зарим компани, үйлдвэртэй хамтрах боломжийг давхар судлахаар тохиролцсон.
  • 2 төрлийн шинэ судалгаа эхлүүлж чадсан.
  • Сатрепс төслийн хувьд энэ жил материал өгөхгүй бэлтгэл ажил буюу хамтарсан судалгааны үр дүнг гаргах, өгүүлэл хэвлүүлэх зэрэг урьдчилсан бэлтгэл хийх.
  • SPS төхөөрөмжийн засвар үйлчилгээ, сервис, ажиллуулах зарчим зэрэгт суралцах операторчин бэлтгэх асуудлыг ярилцаж шийдвэрлэсэн. Энэ асуудлыг Гигаку –ийн ерөнхий зохицуулагч хариуцаж гэрээ контакт хийхээр шийдвэрлэсэн. Бэлтгэх хүнийг 2023 оны сүүлийн хагас жилд багадаа 80 хоног сургахаар тохиролцов.