Монгол инженер-2025 эрдэм шинжилгээний хурлыг “Техник, технологи, инженерчлэл, инженерийн боловсрол, тээвэр логистик менежмент” сэдвийн хүрээнд ШУТИС- Механик инженер тээврийн сургууль, ХААИС-Инженер технологийн сургууль, Төмөр замын дээд сургууль , ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургууль, Шинэ Монгол технологийн дээд сургуулиуд хамтран амжилттай зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд магистр,докторант, залуу эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилчид судалгааны үр дүнгээ хэлэлцүүлж, илтгэлийг шинжлэх ухаанч, онол практикийг хослуулсан байдал, практик ач холбогдол, шинэлэг санаа, асуудал дэвшүүлж, судалгааны зорилго, зорилтууддаа хүрсэн эсэх, судалгааны арга зүй зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулав. Эрдэм шинжилгээний хуралд нийтдээ 50 гаруй өгүүлэл ирснээс 11 илтгэлийг шалгаруулан хэлэлцүүлэв.
• Тэргүүн байранд ШМТДС-ийн багш Ж.Эрдэнэтогтох “Германи детекторын бүртгэх чадварыг тоон туршилтын аргаар тодорхойлох судалгаа”
• Дэд байранд ХААИС-ийн ИТС-ийн багш Д.Баатархүү “Чацаргана жимсийг хогт хольцоос сорж цэвэрлэх төхөөрөмжийн технологийн параметрийг оновчилсон дүн”
• Гутгаар байранд ТЗДС-ийн багш Т.Төгсжаргал “Инженерийн боловсролын чанарыг servqual загвараар үнэлэх нь /төмөр замын автоматик ба телемеханик, холбоо хөтөлбөр/”
• Гутгаар байранд ШУТИС-ийн МХТС-ийн судлаач Т.Энхжин “Iot технологид суурилсан ухаалаг хог хаягдлын менежментийн систем хөгжүүлэх нь” сэдэвт судалгааны ажлууд тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн нийт магистр, докторантууд, судлаач профессор багш нартаа баяр хүргэж, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
“Монгол инженер - 2025” хурлын зохион байгуулах комисс
“Монгол инженер-2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар БНСУ-ын Сөүл хотын метроны GTX компанид очиж танилцах дадлагад оролцов
Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо
Хятад–Монголын хамтарсан “МОЗИ” лаборатори албан ёсоор нээлтээ хийлээ
Бакалавр, магистр, докторант оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө