Шинэ оюутнуудыг чиглүүлэх 7 хоногийн хүрээнд” БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа
Шинэ элсэгчдийг их сургуулийн орчин, мэргэжлийн чиглэл, сургалтын үйл ажиллагаа болон оюутны хөгжлийн боломжуудтай танилцуулан чиглүүлэх зорилгоор ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургууль “БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээг 2026 оны 09 дүгээр сарын 15–18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
“БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээний нээлтийн ажиллагаа 2026-09-16-нд МИТС-ийн гадаа талбайд явагдлаа. Уг арга хэмжээг нээж МИТС-ийн захирал доктор (Ph.D), дэд профессор Н.Пүрэвдорж үг хэллээ. Мөн Тээвэр логистикийн тэнхимийн ахмад багш доктор (Ph.D), профессор Б.Баярсүрэн шинэ элсэгчдэд сургаал үгээ харамгүй хайрласан бол шинэ элсэгчдийг төлөөлөн ЭЕШ-ндаа хамгийн өндөр үнэлгээ болох 800 оноог хосоор нь авсан Механик инженерчлэл хөтөлбөрөөр элсэгч Б.Тулга-Эрдэнэ, МИТС-ийн төгсөгчдийг төлөөлөн Авто хөдөлгүүрийн механик инженер ангийн төгсөгч “Вандэбо” хамтлагийн дуучин Э.Эрдэнэболд нар өөрийн сэтгэгдлээ хуваалцан оюутан залуустаа зорилгынхоо төлөө зогсолтгүй зүтгэхийг уриалан сурлагын амжилт хүслээ.

Механик инженерчлэлийн 4-р курсийн оюутан Б.Нармандах “Гэдэн борлог”морин хуурын аялгуугаар, МИТС-ийн цэнгээнт бүжгийн Aura motion хамтлаг Cyber latin бүжгээрээ тус тус мэндчилгээ дэвшүүллээ.

МИТС-ийн соёлын өвийн хадгалалт хамгаалалт мэргэжлийн оюутан Ш.Эгшиглэнд БНСУ-ын VAD FINT PARТNERS байгууллагаас тэтгэлэг олгосонг Соёлын өвийн хадгалалт хамгаалалт төслийн хариуцагч Ха Инь Хуа гардууллаа.

Нээлтийн арга хэмжээний үеэр Машин үйлдвэрлэл, Механик инженерчлэл, Механик мехатроник, Тээвэр логистикийн тэнхимүүд болон Оюутны зөвлөл, Эмч, Сургалтын алба, Номын сан, Оюутны клубууд шинэ оюутнуудад үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцууллаа.


Шинэ оюутныг чиглүүлэх 7 хоног нь
Зохион байгуулагч
Механик, мехатроникийн тэнхим
Шинэ оюутнуудыг чиглүүлэх 7 хоногийн хүрээнд” БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа
МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Тэтгэлэгт хөтөлбөр
2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн дараах оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА