Метроны механик болон хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл

Хөтөлбөрийн нэр: Метроны механик болон хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл  (өдөр)
Хөтөлбөрийн индекс: 071613
Элсэлтийн Шалгалтын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл - 490 оноо
  • Дагалдан хичээл - 450 оноо

Тус хөтөлбөрөөр суралцагчид нь метро болон галт тэрэгний их бие болон явах анги, хөдөлгүүр болон татах систем, тоормосны систем, доргион шингээгч (suspension) систем зэргийн тооцоо, зохион бүтээлт, үйлдвэрлэл, угсралт, суурилуулалт, ашиглалт, засвар, техникийн үйлчилгээ, оношлолыг уламжлалт болон орчин үеийн хиймэл оюун (AI)-д суурилсан технологи ашиглан гүйцэтгэх, чадвартай МЕХАНИК ИНЖЕНЕР болж бэлдэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Ажлын байр найдвартай
  • Хос дипломтой төгсөх.

Төгсөөд гарсны дараа:

  • Мэргэжлээрээ шууд ажиллах
  • Гадаадад мэргэжлээрээ сурах боломжтой зэрэг давуу талуудтай.

Төгсөгчдийн ажлын байр: Тус мэргэжлээр төгсөгч нь метро болон төмөр замын байгууллага, галт тэрэгний засвар үйлчилгээний газар, галт тэрэгний их бие болон хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэрлэлийн газар зэрэгт механикч, инженер, ахлах инженер, ерөнхий инженер, судалгаа хөгжүүлэлтийн инженер, үйлдвэрлэлийн инженер, тухайн салбар яамны мэргэжилтэн гэх ажлын байранд ажиллах боломжтой.