Хөтөлбөрийн нэр: НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭ, ЛОГИСТИК (өдөр болон эчнээ)
Хөтөлбөрийн индекс: 041308
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: II бүлэг – Математик,
Дагалдан хичээл: Англи хэл, Нийгэм судлал
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх
- Суурь хичээл – 490 оноо
- Дагалдан хичээл – 490 оноо
Хөтөлбөрийн зорилго: Шинжлэх ухаан, технологи, бизнесийн удирдлагын суурь болон логистик менежментийн мэдлэгтэй, нийлүүлэлтийн хэлхээн дэх материаллаг урсгал, мэдээллийн болон санхүүгийн урсгалыг төлөвлөх, зохион байгуулах, оновчлох, интеграцчилах, хянах чадвартай, өөрчлөлтөнд дасан зохицох, багаар ажиллах, мэдээллийн технологи ашиглах, судалгаа шинжилгээ хийх дадал хэвшилтэй, гадаад хэлний өргөн мэдлэгтэй, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэхүйц нийгмийн хариуцлагатай тээвэр, логистикийн салбарын манлайлагчийг бэлтгэнэ.
Хөтөлбөрийн давуу тал:
- Тэргүүлэх мэргэжлийн чиглэл – Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт өндөр учир тус хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас Тэргүүлэх мэргэжлийн чиглэлд багтаасан.
- Хос мэргэжлээр төгсөх боломж – Оюутнууд өөрсдийн мэргэжлийн ур чадварыг өргөжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд хос мэргэжлээр суралцах боломжтой.
- Хөрвөх чадвар өндөр – Хөтөлбөр нь олон салбарт ажиллах боломжийг бүрдүүлж, оюутнуудыг дасан зохицох чадвартай мэргэжилтнүүд болгон бэлтгэнэ.
- Олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар – Төгсөгчид зөвхөн дотооддоо бус, олон улсад ч мэргэжлээрээ ажиллах боломжтой.
- Чадварлаг, туршлагатай багшлах бүрэлдэхүүн – Нийт багш нарын 87.5 хувь нь Англи, Франц, Солонгос, ОХУ болон Монгол Улсад докторын зэрэг хамгаалсан бөгөөд өндөр түвшний мэдлэг, практик ур чадвар олгох чадвартай туршлагатай мэргэжилтнүүдээс бүрддэг.
- Олон улсын дадлага хийх боломж – Оюутнууд төмөр замын салбарт практик туршлага хуримтлуулах зорилгоор:
- Монгол, Хятадын хилийн Замын Үүд – Эрээн чиглэлд олон улсын дадлага хийх
- БНХАУ-ын Ляонинг мужийн Төмөр замын дээд сургуульд дадлага хийх боломжтой.
Төгсөгч мэргэжлээрээ дараах ажлын байруудад ажиллах боломжтой. Тухайлбал:
- Олон улсын тээвэр зуучлалын компанид удирдах ажилтан, менежер;
- Үйлдвэрийн газруудад нөөцийн болон логистик менежер, удирдах ажилтан;
- Худалдааны байгууллагуудад худалдан авалт, тээвэр, логистикийн менежер, удирдах ажилтан;
- Терминал, агуулах, логистик төвүүдэд агуулахын үйл ажиллагааг удирдах менежер;
- Бөөний болон жижиглэнгийн худалдаанд хангамжийн менежер, түгээлтийн менежер;
- Барилга, уул уурхай, ХАА зэрэг салбарын байгууллагуудад тээвэр, логистикийн менежер, удирдах ажилтан;
- Тээвэр, логистикийн асуудал хариуцсан төрийн байгууллагуудад удирдах ажилтан, мэргэжилтэн;
- Олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөрүүдийн удирдагч, зөвлөх, судлаач;
- Салбарын чиглэлийн сургуулиудад мэргэжлийн багшаар ажиллах боломжтой.