Гагнуурын технологи хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: ГАГНУУРЫН ТЕХНОЛОГИ 

Мэргэжлийн нэр: ГАГНУУРЫН ТЕХНОЛОГИ

Хөтөлбөрийн индекс: 071512

ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик

Дагалдан хичээл: Физик, Англи хэл

Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-490 оноо
  • Дагалдан хичээл- 450 оноо

Тус мэргэжлээр төгсөгч нь гагнах материалын бүтэц, шинж чанар, холбох аргууд, хийцийн технологийг бүрэн эзэмшиж, гагнуурын үйлдвэрлэлийг удирдах, гагнуурчдыг сургах, шалгах, гагнасан хийц, бүтээцэд чанарын хяналт, баталгаажуулалт хийх мэдлэг, чадвар бүхий инженер болно.

Хөтөлбөрийн давуу тал: 

  • Хөрвөх чадвартай
  • Ажлын байрны эрэлт өндөр
  • Япон, Герман, Америкийн орчин үеийн тоног төхөөрөмжүүд бүхий лабораторид хичээллэнэ
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвар бүхий эрдэмтэн багш нартай
  • Гагнуурын олон улсын сертификаттай сургалтад хамрагдах боломжтой
  • Герман, ОХУ-д магистр, докторын сургалтанд үргэлжлүүлэн суралцах боломжтой

Төгсөгчдийн ажлын байр: 

Манай төгсөгчид улс орны том том бүтээн байгуулалтад оролцож буй металл хийцийн болон боловсруулалтын үйлдвэрүүд, “Оюу толгой”, “Таван толгой”, “Энержи ресурс”, “Эрдэнэт” үйлдвэрийн засвар механикийн завод, “Хасу Даян” ххк, “Хасу Металз” ххк, “Зэт Эм И” ххк, нисэх онгоц, автомашин, эрчим хүч, барилга байгууламж, хөнгөн, хүнс, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэр, компаниудын засварын цехэд гагнуурын инженерээр, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургууль, судалгааны байгууллагуудад багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, үндэсний болон олон улсын төслүүдэд экспертээр тус тус ажиллах боломжтой. Одоо суралцаж буй оюутнуудаас ч дээрх байгууллага, компаниудад мэргэжлээрээ ажиллаж байна.