Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт хөтөлбөр

Хөтөлбөрийн нэр: БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН МАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АШИГЛАЛТ  (өдөр, цагийн болон эчнээ)
Хөтөлбөрийн индекс: 071506
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: 
Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх

  • Суурь хичээл-490 оноо
  • Дагалдан хичээл- 450 оноо

Тус хөтөлбөр нь барилгын хийц эдлэл, материалын дэвшилтэт үйлдвэрлэлийн салбарт ашиглагддаг машин төхөөрөмжийг зохион бүтээх, угсралт, суурилуулалт, ашиглалт, засвар, техникийн үйлчилгээ, оношлолыг уламжлалт арга болон хиймэл оюун (AI) ашиглан иж бүрэн гүйцэтгэх, зохион байгуулах чадвартай МЕХАНИК ИНЖЕНЕР болж бэлдэхэд оршино.

Хөтөлбөрийн давуу тал:

  • Цалинтай дадлага хийх
  • Ажлын байр найдвартай
  • Дадлагажигч механик.

Төгсөгчдийн ажлын байр: Тус мэргэжлээр төгсөгч нь бетон, төмөр болон хөнгөн бетон бүтээц, эдлэл, цемент, шохой, гөлтгөнө, эрдэс хөвөн, шилэн хөвөн, керамик эдлэл, шавар тоосго, хавтанцар, керамзит, дээврийн болон шалны хавтанцар, дуу, дулаан, ус тусгаарлагч зэрэг барилгын материалын үйлдвэрлэлийн механикч, инженер, ахлах инженер, ерөнхий инженер, судалгаа хөгжүүлэлтийн инженер, үйлдвэрлэлийн инженер, чанарын инженер захирал болон чиглэлийн салбар яамдын (Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамны) мэргэжилтэн гэх ажлын байранд ажиллах боломжтой.