Хөтөлбөрийн нэр: БАРИЛГА ЗАМЫН МАШИН ТӨХӨӨРӨМЖ (өдөр, цагийн болон эчнээ)
Хөтөлбөрийн индекс: 073211
Элсэлтийн Шалгалтын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик, Физик
Дагалдан хичээлүүд: Нийгэм судлал, Англи хэл
Босго оноо: Суурь, дагалдан хичээл бүрд босго оноо давсан байх
- Суурь хичээл-490 оноо
- Дагалдан хичээл- 450 оноо
Тус хөтөлбөрөөр суралцагчид нь босоо болон хэвтээ барилга байгууламжийн үйлдвэрлэлд ашиглагддаг машин төхөөрөмжийг зохион бүтээх, угсралт, суурилуулалт, ашиглалт, засвар, техникийн үйлчилгээ, оношлолыг уламжлалт арга болон хиймэл оюун (AI) ашиглан иж бүрэн гүйцэтгэх, зохион байгуулахад чадвартай МЕХАНИК ИНЖЕНЕР болж бэлдэхэд оршино.
Хөтөлбөрийн давуу тал:
- Цалинтай дадлага хийх
- Ажлын байр найдвартай
- Дадлагажигч механик.
Төгсөөд гарсны дараа:
- Мэргэжлээрээ ажиллах
- Хувиараа хөдөлмөр эрхлэлт (ЖДҮ, Сургалт, Тусгай зөвшөөрөл)
- Гадаадад мэргэжлээрээ сурч, ажиллах боломжтой зэрэг давуу талуудтай.
Төгсөгчдийн ажлын байр: Тус мэргэжлээр төгсөгч нь ачаа өргөх бүх төрлийн кран болон лифт, барилга, зам байгуулалт, барилгын болон шинэ материалын үйлдвэрлэл, уул уурхайн салбарын машин, тоног төхөөрөмжийн механикч, инженер, ахлах инженер, ерөнхий инженер, судалгаа хөгжүүлэлтийн инженер, үйлдвэрлэлийн инженер, чанарын инженер захирал болон чиглэлийн салбар яамдын (Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамны) мэргэжилтэн гэх ажлын байранд ажиллах боломжтой.