SMС корпорацийн дадлагын хөтөлбөр
mes

ЯПОН УЛСЫН SMС КОРПОРАЦИД ХИЙХ БОГИНО ХУГАЦААНЫ

ОЮУТАН ДАДЛАГАЖУУЛАХ ХӨТӨЛБӨР

Япон улсын SMС корпораци болон “Шинэжлэх ухаан, технологийн их сургууль”-тай хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр оюутны богино хугацааны дадлагын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  
 

ДАДЛАГЫН ХӨТӨЛБӨРИЙН ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ:

Хугацаа:  2025 оны 6 сарын 30 –аас  2025 оны 08 сарын 08 хүртэл

Дадлага зохион байгуулагдах газар: Япон улс SMС корпораци

ОЮУТАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Механик инженер, Мехатроник инженер, Барилга замын машин тоног төхөөрөмж, Үйлдвэрлэлийн механикжуулалт,  Үйлдвэрлэлийн автоматжуулалт, Машин үйлдвэрлэлийн технологи бакалаврын хөтөлбөрийн төгсөх курсийн оюутан байх;
  • 2.5-оос дээш голч дүнтэй;
  • Япон хэлний анхан шатны мэдлэгтэй /Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай, шалгалтын оноотой бол давуу тал болно/
  • Онцгой авьяастай, техник сэтгэлгээтэй, эрдэм шинжилгээний хурал, олимпиад, мэргэжлийн уралдаан, тэмцээн, урлаг спортын арга хэмжээнд идэвхитэй оролцдог бол давуу тал болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Анкет 
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулах шаардлагагүй/; 
  • Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт /нийт суралцсан хугацааны/

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ҮЙЛ ЯВЦ:

  • ✅ Оюутнуудад дадлагын хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэж, бүртгэл хийх (2025 оны 04 сарын 01-нээс 04 сарын 14 хүртэл) 
  • ✅1-р шат (2025 оны 04 сарын 14-ны өдөр): МИТС-д эхний шалгаруулалтыг хийх бөгөөд дадлагажигч оюутныг сонгон шалгаруулах ажлын хэсэг нийт бүртгүүлсэн оюутнаас эхний 10 оюутныг шалгаруулна.
  • ✅2-р шат: Эхний шатнаас шалгарсан 10 оюутнаас SMC корпорацийн төлөөлөл  эцсийн ярилцлага хийж, 3-5 оюутныг шалгаруулна. (2025 оны 05 сарын 01 - 02-ны өдөр 13:00 цагт)

 

ОЮУТНУУД ВИЗА МЭДҮҮЛЭХ:

  • Сонгон шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудын виза-ны материалыг Японы ЭСЯ-д илгээх (2025 оны 05 сар). 

    БҮРТГҮҮЛЭХ: Дадлагын хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнууд МИТС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан ажилтан Л.Пунсалдуламд бүртгүүлж, холбогдох бичиг баримтыг цаасаар бүрдүүлэн өгнө үү. Холбоо барих:  
    98080428