Механик, тээврийн сургууль, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Тээврийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг нь автотээврийн салбарыг хөгжүүлэх, сургалтын болон хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, салбарын мэргэжилтнийг бэлтгэх, тэднийг давтан сургах, мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Уг санамж бичгийн хүрээнд талууд шинжлэх ухааны үндэслэлтэй санал, дүгнэлт гаргах, орчин үеийн техник технологийг автотээврийн салбарт нэвтрүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт, эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах, мэргэжлийн ном товхимол хэвлэн нийтлэх, оюутнуудыг үйлдвэрлэл дээр дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг нээж өгч байгаа юм.
Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны нэгж
Шинэ оюутнуудыг чиглүүлэх 7 хоногийн хүрээнд” БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа
МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Тэтгэлэгт хөтөлбөр
2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн дараах оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА