МехТС-ийн жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал энэ жил “Монгол инженер” контентыг хадгалан ЗТХЯ-тай хамтран өргөн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
“Монгол инженер 2019” ЭШ-ний хуралд Автотээврийн Үндэсний төв, ХААИС-ийн ИТС, ҮБХИС-ийн ИМТ, Шинэ Монгол Технологийн ДС-ийн профессор, багш, судлаач, мөн Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК, Оюу толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр ХХК, Бэрэн группын инженер, техникийн ажилтнууд судалгааны ажлаа танилцуулан, илтгэл хэлэлцүүлэв.
Шилдэг илтгэлийн :
1-р байранд: “Нэгэн төрлийн хатуу биетийг аэродинамик аргаар ялгах процессийн симуляци” сэдвээр МехТС-ийн ахлах багш П.Өлзийсайхан;
2-р байранд: “Рапсын үр бүрэх технологи ажиллагааг харьцуулсан үр дүн” сэдвээр ХААИС-ИТС-ийн багш Д.Түвшинжаргал ;
3-р байранд: “Хөдөө аж ахуйн машин-тракторын засвар, техникийн үйлчилгээний оновчтой тогтолцоог тогтоох судалгаа” сэдвээр ХААИС-ИТС-ийн багш Л.Лхагвасүрэн ;
Шилдэг ханын илтгэлээр: “Шувуу үргээх төхөөрөмжийн судалгаа” сэдвээр ХААИС-ийн багш Д.Ганболд ;
Шилдэг бүтээлээр : МехТС-ийн багш Н.Мөнхзулын "Автомашины резин дугуйн материалын хий нэвчилтийг турших багаж " бүтээл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, ЗТХЯ-ны нэрэмжит шагналаар тус тус шагнагдлаа.
Хурал эрдэм шинжилгээний аман болон ханан илтгэл, бүтээлийн үзэсгэлэн, хэлэлцүүлэг гэсэн үндсэн хэсэгтэй явагдсан бөгөөд хэлэлцүүлгийн хэсэгт “Төр-Их сургууль-Бизнесийн байгууллагын хамтын ажиллагаа” сэдвээр төр захиргааны байгууллагыг төлөөлж ЗТХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, их сургуулийг төлөөлөн МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, үйлдвэр аж ахуйн нэгжийг төлөөлөн Оюу толгой ХХК-ны Баяжуулах үйлдвэрийн засварын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Гүррагчаа нар илтгэл хэлэлцүүлэв. Тэд салбарын цаашдын хамтын ажиллагааг сайжруулах, сайн туршлага, мэдлэгийг харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, инженерийн зохион бүтээх ажил, инновацийн бүтээл, инженерчлэлийн оновчтой шийдлийг дэмжих талаар харилцан санал солилцож, хамтарч ажиллахаар болов.
МехТС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны нэгж
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн их сургуулийн робокон баг Механик инженер, тээврийн сургуульд зочлов
Тайюанийн Аж Үйлдвэрийн Сургуулийн оюутнууд ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуульд дадлага хийж байна
“Монгол инженер-2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар БНСУ-ын Сөүл хотын метроны GTX компанид очиж танилцах дадлагад оролцов
Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо