Механик тээврийн сургуулийн тээврийн салбар, механик мехатроникийн салбар, машин үйлдвэрлэлийн салбар, техникийн механикийн тэнхимийн хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнуудыг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэшүүлэх, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь тэлэх зорилготой Эрдэм шинжилгээний хурал 2019 оны 3-р сарын 27-нд Эрдмийн зөвлөлийн өрөөнд болж өндөрлөв.
Тус хуралд салбар тус бүрээс шалгарсан бакалавр оюутны 19 илтгэл, магистр оюутны 10 илтгэлийг шүүн хэлэлцэж дараах байруудыг шалгаруулав. Үүнд :
Бакалавр оюутнуудын хүрээнд :
I байр: Үйлдвэрлэлийн автоматжуулалтын 4-р курсын оюутан Д.Түвшинбаярын “Хүлэмжийн автоматжуулалт” сэдэвт илтгэл, удирдсан багш Б.Баттөр;
II байр: Машин үйлдвэрлэлийн технологийн 3-р курсын оюутан Б.Дэлгэрбаярын “Бага оврын токарийн суурь машины төсөл” сэдэвт илтгэл, удирдсан багш Т.Ганбаатар;
III байр: Авионикийн 4-р курсын оюутан Э.Идэрзориг, М.Учрал нарын “ТВС-2 онгоцонд автопилот системийг ашиглах технологийн шинэ шийдэл” сэдэвт илтгэл, удирдсан багш Ү.Жамсран;
III байр: М.Дэлгэрнасан багшийн удирдсан Тээврийн менежментийн 3-р курсын оюутан Т.Учралын “Автотээврийн хэрэгслийн нийт тоо, түүний үр дагавар, ирээдүйн чиг хандлага” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарав.
Магистрант оюутнуудын хүрээнд :
I байр: Тээврийн салбарын доктор (Ph.D), профессор Б.Баярсүрэн багшийн удирдсан Дотоод шаталтын хөдөлгүүр мэргэжлийн магистрант Д.Наранболдын “Илчит тэрэгний түлш зарцуулалтын оновчтой горим тогтоох” сэдэвт илтгэл;
II байр: Тээврийн салбарын дэд профессор, доктор (Ph.D) С.Ариунбаяр багшийн удирдсан Автомашины ашиглалт, авто аж ахуй мэргэжлийн магистрант М.Сонинбаатарын “Тээврийн хэрэгсэлд байгалийн хий ашиглах боломжийн судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарав.
Энэ жилийн оюутны эрдэм шинжилгээний хурал өмнөх жилүүдээс бүтээлч чанараараа илүү байв. Шалгарсан оюутны өргөмжлөл, мөнгөн шагналыг захирлын зөвлөлийн хурал дээр гардуулна. Нийт оролцогчиддоо, шүүгчиддээ, мөн байр эзэлсэн шилдэг илтгэгч нартаа баяр хүргэн, цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!
МехТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн нэгж
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн их сургуулийн робокон баг Механик инженер, тээврийн сургуульд зочлов
Тайюанийн Аж Үйлдвэрийн Сургуулийн оюутнууд ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуульд дадлага хийж байна
“Монгол инженер-2025” эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө
ШУТИС-ийн багш нар БНСУ-ын Сөүл хотын метроны GTX компанид очиж танилцах дадлагад оролцов
Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийн эзэд тодорлоо