ШУТИС-ийн Механик Тээврийн Сургууль ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН 7 хоног”-ийг амжилттай зохион байгууллаа. ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН 7 хоногийн хүрээнд “Боловсролын байгууллагын чанарын удирдлагын тогтолцоо ISO 21001:2018 стандарт”ын талаарх сургалт, “Ажлын байрны нээлттэй өдөрлөг-2019”, чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын дагуух бүртгэл хөтлөлтийн хяналт, сургуулийн гадаад дотоод орчныг цэвэрлэх бүх нийтийн цэвэрлэгээ ажлууд хийгдлээ. Эдгээр ажлуудыг тус сургуулийн чанарын менежментийн зөвлөлийн зохион байгуулж, нийт профессор, багш, ажиллагчид болон оюутнууд идэвхтэй оролцлоо.
Бүх нийтийн их цэвэрлэгээ


Ажлын байрны нээлттэй өдөрлөг

Бүртгэлийн хяналт
Сургалт

МехТСургууль нь ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж 2018 онд баталгаажилтын гэрчилгээг гардан авсан юм.
Шинэ оюутнуудыг чиглүүлэх 7 хоногийн хүрээнд” БИД ОЮУТАН БОЛЛОО” арга хэмжээ зохион байгуулагдлаа
МОНГОЛД АНХ УДАА ЗҮТГҮҮРИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТЫН ЦОГЦ ТӨХӨӨРӨМЖИЙГ “МОЗИ ВОРКШОП”-ТӨСЛИЙН ХҮРЭЭНД НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Тэтгэлэгт хөтөлбөр
2025-2026 оны хичээлийн жилд БНСУ-тай хамтарсан 2+2 хөтөлбөрийн дараах оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА