ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойг угтан МехТС-ийн техник, технологийн туршилт судалгааны төвд “Нүүрсхүчлийн шингэрүүлсэн хийгээр хандлах аргаар чацарганы үрийн тос боловсруулах лаборатори”-ийн нээлтийн ажиллагаа 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр боллоо.
Нээлтийн ажиллагаанд ШУТИС-ийн захирал Б.Очирбат ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Ж.Төмөрхуяг, АХБ-ны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, Монголын Жимс Жимсгэний Үндэсний Холбооны тэргүүн Д.Насанжаргал, Механик, тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар, Академич Ч.Авдай, МехТС-ийн профессор багш нар, “Ногоон ази сүлжээ” ТББ-ын сургалтанд орон нутгийн суралцагсад оролцов.

АХБ-ны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн 945,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Нүүрсхүчлийн шингэрүүлсэн хийгээр хандлах аргаар чацарганы үрийн тос боловсруулах тоног төхөөрөмжийг ашиглалтанд оруулснаар тослогт ургамлын үрнээс даралтат технологоор тос боловсруулах судалгааны ажлын эхлэл тавигдаж олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэж байна.
шинэ ном
МИТС-ийн багш, судлаачид “2IP-2025” уралдаанд амжилттай оролцлоо
Тээвэр, логистикийн тэнхимийн багш нар БНХАУ-д төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, ачаа тээврийн зохион байгуулалтын чиглэлээр “МОЗИ семинар III” сэдэвт сургалтанд хамрагдлаа.
Бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалт боллоо