МЕТАЛЛУРГИ, МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ, МЕТАЛ БОЛОВСРУУЛАЛТЫН САЛБАРЫН “МЭРГЭШСЭН ИНЖЕНЕР”-ИЙН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол улсын Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн сайдын 2017 оны 01-р сарын 03-ны өдрийн А/01 тоот тушаал, УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03/308 тоот албан бичиг, МехТС-ийн захирлын 2022 оны 06-р сарын 13-ны өдрийн А/53 тоот тушаалыг үндэслэн Металлурги, машин үйлдвэрлэл, металл боловсруулалтын салбарын мэргэжилтнүүдэд мэргэшсэн инженерийн зэрэг горилох сургалтыг 2022 оны 06-р сарын 06-ны өдрөөс 2022 оны 06-р сарын 21-ний өдрийг хүртэл батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу явууллаа. Сургалтанд мэргэжлийн ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн нэр бүхий 31 инженер техникийн ажилчдыг хамрууллаа.
Сургалтад Академич-1, Аж үйлдвэрийн гавьяат-1, Монгол улсын зөвлөх инженер-8, Монгол улсын мэргэшсэн инженер-7, Доктор (Ph.D) профессор цолтой-4, Доктор (Ph.D) дэд профессор цолтой-7, Доктор (Ph.D) цолтой-4 багш, магистр цолтой-9 багш нийт 28 багш 150 цагийн хичээлийг орж, Сургалтын төгсгөлд төгсөлтийн шалгалтыг 2022 оны 06-р сарын 18-нд өглөө 9.00-17.00 цагийн хооронд явуулсан. Металлургийн бүлэгт-4 горилогч, механик инженер-15 горилогч, аж үйлдвэрийн бүлэгт 12 горилогч Монгол Улсын мэргэшсэн инженерийн зэргийн шалгалтаа амжилттай хамгааллаа.

Шинээр төрөн гарсан мэргэшсэн инженерүүддээ цаашдын
ажил хөдөлмөрт нь амжилт хүсье!
Зохион байгуулагч
ШУТИС.МехТС-ийн Машин үйлдвэрлэлийн салбар,
Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо
2022.06.21
ХОС ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН АНХНЫ ТӨГСӨГЧИД ДИПЛОМОО ГАРДАН АВЛАА
Тэтгэлгийн материал хүлээн авах хугацаа дуусахад 10 хоног үлдлээ
"Монгол инженер 2026" үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө
Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал
Хамтарсан хөтөлбөрийн оюутнууд сургуулиа амжилттай төгслөө.