ШУТИС болон DGIST-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ШУТИС-ийн бакалаврын төгсөх ангийн оюутан, магистр болон доктор оюутан, багш судлаачдыг тус сургуульд бүрэн тэтгэлэгтэйгээр суралцуулахаар болсон билээ. 2017 оны намрын улиралд дараах чиглэлүүдээр элсэлт авч байна. Үүнд:
| № | Мэргэжил | Хувaарийн тоо |
| 1 | Шинэ материал судлал | 3 оюутан |
| 2 | Мэдээлэл, харилцаа холбооны инженер | Тоо заагаагүй |
| 3 | Роботик инженер | 3 оюутан |
| 4 | Эрчим хүчний системийн инженер | 5 оюутан |
| 5 | Уураг тархи, танин мэдэхүй судлал | Тоо заагаагүй |
| 6 | Шинэ биологи | 5 оюутан |
Суралцах өргөдлийг цахим хэлбэрээр 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө бөглөх бөгөөд зааврыг
энд дарж үзнэ үү.
Хөтөлбөр болон тэтгэлэгийн талаарх мэдээллийг
энд дарж үзнэ үү.
Өргөдөл гаргах хүсэлтэй оюутнууд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цагаас өмнө ШУТИС-ийн ГХХА-ны албанд ирж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлсэн оюутнуудаас 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ярилцлага авах болно. Ярилцлагын цагийг тодорхой болгон бүртгүүлсэн оюутнуудад зарлах болно.
Гадаад Харилцаа, Хамтын ажиллагааны алба /I-218 тоот/