Сургалтын төлбөр болон амьжиргааны зардлыг дараах суралцагчид олгоно. Үүнд:
I. Бүтэн өнчин суралцагч
II. Оюутан өөрөө хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
III. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын зэргийн суралцагч
IV. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч
Бүрдүүлэх материал
- Тэтгэлэг хүсэх болсон шалтгаанаа тодорхой тайлбарласан өргөдөл (оюутан өөрөө, эцэг, эх, асран хамгаалагчийн 2% өргөдөл)
- Боловсролын үнэлгээний төвийн батламж нотариатаар баталгаажуулах
- Сургуульд элссэнийг гэрчлэх эрхийн бичиг нотариатаар баталгаажуулах
- Харъяа сум, дүүрэг, багийн засаг даргын тодорхойлолт (өрхийн орлого, ам бүлийн дэлгэрэнгүй тодорхойлолт гэх мэт)
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулах
- Төрсний гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажуулах
- Эцэг, эхийн иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар баталгаажуулах (бүтэн өнчин бол эцэг, эхийн нас барсны гэрчилгээг нотариатаар баталгаажуулах)
- Суралцагчийн иргэний үнэмлэхний хуулбар нотариатаар баталгаажуулах
II, III, IV-ээр заалтанд хамрагдаж буй оюутнууд
- Хөдөлмөрийн чадвараа алдсан хувь тогтоосон акт/комиссийн шийдвэр/ нотариатаар батуулах
- Тэтгэмжийн дэвтрийн хуулбарыг нотариатаар баталгаажуулах